14-15 насны хүүхдүүд бусдын машиныг хулгайлаад баригджээ

2023/05/08

Өсвөр насны хөвгүүд бүлэгдэн бусдын автомашины эд анги, доторх зүйлсийг хулгайлсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. 

Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр Нийслэлийн "Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна”, мөн зогсоолоос “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж иргэн “Ц”-ын эзэмшлийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээс мөнгөн аяга, мөнгөн бөгж зэрэг эд зүйл, мөн иргэн “М”-ийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан хэргийг 14-15 насны эрэгтэй “Н” болон “Ш” нар үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.54
    2023/05/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах