Ачааны автомашины араас микро мөргөж, жолооч нь амь насаа алджээ

2023/05/09

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутагт ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж 1 хүн төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 07:40 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход  Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Хэрлэн сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ж-ын “ZZ3257-Хово”  загварын өөрөө буулгагч автомашины араас иргэн Д-ын “Истана” загварын микро автобус мөргөсөн осол гарсан байжээ. Ослын улмаас  тухайн автомашины жолооч иргэн Д /28 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.197
    2023/05/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах