Тэмцэгч "No War" хөдөлгөөний Д.Монголхүүгийн шүүх хурал хойшиллоо.
Түүнд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үндэслэлээр нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулаад байсан. Тэгвэл Д.Монголхүү сүүлийн гурван сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаа хоёр удаа зөрчсөн учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон байдаг.
Түүний зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял болгож өөрчилснийг эсэргүүцэн давж заалдсан. Эл хэрэгт холбогдох шүүх хурал өнөөдөр/2023.05.09/ болох байсан Д.Монголхүүг шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг түр хойшлуулж шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.197
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах