Монголд эрэн сурвалжлагдаж байгаад оргон зайлсан этгээд Киргизстанд хүчингийн хэрэг үйлдэхийг завдаад баригджээ

2023/05/10

Киргизстаны Иссык Куль мужид Монгол Улсын иргэн хүчингийн хэрэг үйлдэхийг завдаад баригджээ. Тэрбээр Монголд эрэн сурвалжлагдаж байсан болохыг Киргизстаны хэвлэлүүд онцолж байна.

Халдлагад өртсөн эмэгтэй нь 28 настай, танилцаад удаагүй байсан эрэгтэй зочид буудалд хүчиндэхийг завдаж зодлоо гэсэн дуудлага өгсний дагуу цагдаа нар очиж баривчилжээ. Сэжигтэн этгээд хохирогчийн нүүр рүү хэдэн удаа цохисон гэнэ.

Киргизстаны цагдаагийн алба сэжигтэн этгээдийг хоёр сарын хугацаатай батлан даалтад гаргасан ч Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, удахгүй шүүхэд шилжүүлэх юм байна.  

Бичиг баримтаараа бол сэжигтэн этгээдийг Я.Г гэдэг, 36 настай гэж байсан ч үнэн хэрэгтээ 31 настай, Монголд эрэн сурвалжлагдаж байгаа Д.Л гэгч болохыг тогтоожээ. Түүнийг хуурамч паспортоор Киргизстаны хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэж байгаа юм байна. Тиймээс Эрүүгийн хуулийн 378 дугаар зүйл /Киргизстан улсын хилийг хууль бсуаар нэвтрэх/ ангиар давхар хэрэг үүсгэсэн байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.15
    2023/05/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.21.118.140
    2023/05/10

    Бүүр нэг үхэж байхтайгаа таарсан хулгайч юмаа.

    Хариулах
  • 192.82.88.163
    2023/05/10

    Хилээр яаж гарсан юм бэ лаларууд ингээд гараад байхаар нөгөө сураггүй болсон хүүхдүүд бас гарсан гэсэн үг үү ийм ч улс байх гэж дээ

    Хариулах