Тээр жил, дарга нар утааны эх үүсвэрийг хайж гэр хорооллоор хэсээд, их утаа гаргаж шатдагийг нь нь мэдсээр байж хуучин ороолт пийшин рүүгээ "явуулж" орхисон хэнэггүй монгол эрийг буруутгаж билээ. Утааны буруутанг иргэд өөрсдөө гэж ойлгуулахыг оролдсон энэ тэнэглэл нь харин утааны гол буруутан нь иргэд биш, ядуурал, угтаа бол эрх баригчид гэдгийг илүү сайн ойлгуулчихсан юм.
Яагаад гэвэл, иргэн, улс орон ядуу байна гэдэг ямагт эрх баригчдын буруу байдаг. Нэг хүн биш, нийтээрээ ядуу улсын хувьд эрх баригчидтай бүр ч их холбоотой. Үгээгүй ядуус олон байна гэдэг утаа, агаарын бохирдлын хамгийн том шалтгаан. ДЭМБ үүнийг аль хэдүйнэ зарласан, манай эрх баригчид харин олж харахыг, харуулахыг хүсэхгүй байна.
Ядуу буурай улсын иргэд агаарын бохирдлоос болж хамгийн ихээр хохирч байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага агаарын бохирдол хамгийн ихтэй 91 орны 1600 гаруй хотыг агаарын бохирдлын хэмжээ, жилээс жилд нэмэгдэж байгаа хурдац, хүмүүсийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөө зэрэг үзүүлэлтийг харгалзан судлахад баялгийн тэгш бус хуваарилалт, баян хоосны ялгаа агаарын бохидолд бодитойгоор нөлөөлж байгааг тогтоосон байдаг. Өндөр хөгжилтэй орнуудын хотуудад агаарын чанар сайжирсан байхад ядуу буурай улсын хотуудад бохирдол эрчимтэй нэмэгдэж байна.
“Дэлхийн 10 хүн тутмын ес нь агаарын бохирдолтой бүсэд оршин суудаг, жилд долоон сая гаруй хүн агаарын бохирдолтой холбоотой өвчнөөр нас бардаг, бохирдолтой агаараар амьсгалан амьд явах эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн 90 хувь нь буурай хөгжилтэй орны иргэд” гэдгийг ДЭМБ-аас зарласан.
Агаарын бохирдол, утаа буурахгүй байгаагийн гол шалтгаан ердөө энэ. Тэгэхээр төрөөс өнөөдөр хэрэглэж байгаа шахмал түлш бол иргэдээ хөлдөөж үхүүлэхгүйн тулд авч байгаа арга хэмжээ болохоос утаа бууруулах огтоос биш юм. Орон сууц, цахилгаан станц барих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх л утааг бууруулах арга. Гэтэл дарга нар шалтгаан биш, үр дагавар буюу утаатай тэмцэхэд мөнгө зарах юм. Утааг бууруулах нэрээр орон сууц барих зөвшөөрөл замбараагүй олгож, иргэдээ улам хохироох юм.
Утааны асуудлыг зун ярих ёстой
Манайхан өвөл болж, утаа гарч ирэхээр л тэмцэх асуудлыг ярьдаг. Хавар дулаан орохоор мартчихдаг. Угтаа бол утаатай тэмцэх ажлыг зун хийдэг. Хавраас эхлээд л зунжин намаржингаа эрх мэдэл хэрэгжүүлэгчдийн чихнээс хонх уях учиртай юм.
Манай улс ядуу, ядуу гэвч агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр маш их хөрөнгө мөнгө зарж байгаа шүү дээ. Гэтэл зарим улсууд агаарын бохирдлыг бууруулах мөнгө төгрөг олдохгүй зовж байна. Баян, тооцоотойгоороо алдартай Израильчууд гэхэд л Агаарын бохирдолтой тэмцэх тухай хуулийг 2011 онд баталсан ч эдүгээ хүртэл хэрэгжүүлж чадаагүй байгаа. Агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх 690 сая шекел (2 орчим тэрбум ам.доллар) олдохгүй байгаа учраас ийм байдалд хүрчээ. Цогцоор нь л шийдэхгүй бол үр дүнгүй гэдгийг мэдрээд байгаа бололтой юм. Бас төсвийн хөрөнгө мөнгө жинэхэнэ зарцуулах ёстой зүйлдээ бүрэн зарцуулагддаг болохоор л тэр байх даа. Түүнээс биш ийм хэмжээний мөнгийг израильчууд өлхөн гаргаж чадна шүү дээ.
Монголчуудын гуравны нэг нь ядуу (ҮСХ-ны 2020 оны яс тоо нь 27.8 хувь) , гуравны нэг нь орлого баталгаагүй, ялимгүй доголдоход ядуурлын ангал руу унахад бэлэн нөхцөлд амьдарч байгаа гэсэн багцаа тоо бий. Харин эрх баригчид төсвийн мөнгөөр тоглож байна. Утааны буруутанг эндээс л хайх ёстой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.71
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах66.181.187.170
Тэмцэж чаддаггүй орк монголчууд хүртэх ёстойгоо хүртэж байна.
Хариулах