“Авлига хороолол”-ын газрыг авлигын хэрэгээр шүүгдэж байсан Т.Билэгт НЗД байхдаа олгожээ

2023/05/15

Уул дүүргийн 15 дугаар хороо, Дунд голын эргийн хамгаалалтын бүсэд баригдаж буй олноо Авлига хороолол гэж нэршсэн орон сууцны хорооллын газрыг анх Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт 2008 онд, орон сууцны зориулалтаар 2008 оны есдүгээр сарын 17-нд олгожээ.

Т.Билэгт нь мөн НЗД-аар ажиллаж байсан Ц.Батбаярын хамт авлига, албан тушаалын хэргээр Шүүхийн хаалга татсан. Ц.Батбаяр 263.2, 150.3 дугаар зүйл ангиудаар буруутаж шүүхээс ял сонссон бол Т.Билэгтийг мөн 263.2, 150.3 дугаар зүйл ангиудаар буруутгасан ч 263.2 заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 150.3 дугаар зүйл ангийг өршөөлийн хуульд хамруулан ямар ч шийтгэлгүй өнгөрүүлж байсан юм.

Энэхүү газрын зөвшөөрлийг дараа дараагийн Засаг дарга нар болох Э.Бат-Үүл, Су.Батболд нар сунгасан байдаг. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.86
    2023/05/16

    Улсын баатар маань газарын хулгайч байсаныг нь мэдэж авлаа пизду гэж

    Хариулах
  • 213.87.149.196
    2023/05/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах