Лхамжа Боржигин
БНХАУ-ын иргэн, өвөрмонголын үндэсний үзэлт зохиолч Боржигин Лхамжав гэгчийг БНХАУ-ын тагнуулын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс баривчилж, БНХАУ руу авч явсан гэх мэдээлэл гаднын нэр бүхий сайтуудаар гарчээ. Боржигин Лхамжав нь БНХАУ-аас Өвөрмонголын өөртөө засах мужид явуулж буй хэлний бодлогыг хурцаар шүүмжилдэг, монголчуудын ялгарлыг арилгах бодлого гэж ил хэлдэг нэгэн байсан гэнэ. БНХАУ-аас Өвөрмонголд явуулсан “Хятадчилах бодлого”-ыг үэнээр нь өгүүлсэн ном бичээд 2019 онд хоёр жил хорих ялаар шийтгүүлж ч байжээ. Хорих ялаа эдэлж дууссаны дараа ч шууд гэрийн хугацаагүй хорионд оруулсан аж.
Нөхцөл байдал ийм байсан тул тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улс руу зугтаж орж ирсэн ажээ. Тэрбээр Монголд уран бүтээлээ чөлөөтэй туурвина гэж найдаж байсан болох нь “Өвөрмонголчуудын соёлын нөхцөл байдлын талаар гурван боть ном бичнэ” гэж байснаас нь харагдах аж.
Гэтэл энэ сарын 3-ны өдөр БНХАУ-ын цагдаа, тагнуулын байгууллага охиныг нь дагуулан Улаанбаатарт ирж, улмаар баривчлан авч явжээ. Тэрбээр хүчээр буцаагдсанаасаа хойш долоо хоногийн дараа Нью Йорк дахь Хүний эрхитйн байгууллага руу холбогдож, Улаанбаатарт болсон явдлын талаар хэлсэн байна. Цаадуул нь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарт хандаж, Комиссар нь наашаа холбогдон итайлбар авах гэсэн ч манайх хөдөлж өгөөгүй гэжээ. Мэдээлэлд, БНХАУ-ын хууль хүчнийхэн дүрвэгчийг Монгол Улсаас баривчилж буюу хулгайлж авч явсан тав дахь тохиолдол болохыг онцолсон байна. Зохиолч туурвисан гар бичмэлүүдээ монгол найз нөхдөдөө хадгалуулж амжсан ч Монголын эрх баригчид Бээжингээс ингэж их хамаарч байхад хэвлэн нийтлэх нь бараг худллаа байх гэж ярьсныг ч тэр хэвээр нь мэдээлсэн байх юм.
БНХАУ Монгол Улс найрсаг харилцаатай, түнш улсууд. Оргодол ялтан солилцох гэрээ байдаг ч байж болно. Гэхдээ олон улсын хамтын нийгэмлэгт хариу өгөхгүй байна гэдэг цаанадаж манай улсын гадаад үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, наанадаж тусгаар тогтносон хэр нь БНХАУ-ын нөлөөнд байдаг юм байна гэсэн ойлголтыг гүнзгийрүүлэх буруу суртал ухуулга болж байна. Тиймээс ямар хууль, эрхзүйн үндэслэлээр дээрх баривчилгаанууд нийгдсэнийг Цагдаа, тагнуулын байгууллага тайлбарлах ёстой. Гуравдагч улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмнө нь “Хятадын нууц цагдаагийн газар Монгол Улсын нийслэл Улаанбаатарт ажилладаг” гэж мэдээлж байсан удаатай. Аль ч талаа бодсон тайлбар мэдээлэл өгөх цаг болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.159.179
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах122.201.31.126
Монголоос нууцаар баривчлаж авч явна гэдэг нь, Монголд хятадын тагнуулчид идивхитэй үйл ажилаж бн гэсэн үг .гэрчүүдэд мөнгө өгөөд л дуугай болгоно шүү дэ.
Хариулах202.126.90.20
Яаж байгаа нь энэ вэ,монголоо гэж тэмүүлсэн хөгшинииг ,энэ төр засаг
Хариулах122.201.22.227
ТӨРийн аюулгүйн зөвлөлийн гурав л сайн мэдэх ёстой. Яагаад монголоо гэж ирсэн өвөр монгол хөгшинг хятадуудад барьж өгөв дөө
Хариулах