Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Мэдээллээс харвал, Монгол хэлбичгийн шалгалт өгсөн хүүхдүүдийн 15 орчим хувь нь шалгалтдаа унажээ.
Монгол Улсын Засгийн газар тогтоол гаргасны дагуу 2013 оноос эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалт заавал авдаг болсон юм байна. Энэхүү шалгалтад 400 ба түүнээс дээш оноо авч байж, шалгуулагч дотоодын их дээд сургуульд элсэх боломжтой болдог.
Тухайн шалгалт нь эх хэлнийхээ боловсролын хүртээмжийг сайжруулах, дархлааг дэмжих зорилготой бөгөөд Эх хэлний үндэсний зөвлөлөөс шалгалтын даалгавруудын агуулга, хэлбэрийг тогтоодог аж.
Тодруулбал, ЭЕШ тестийн хэлбэрээр суралцагчдын мэдлэг чадварыг үнэлж, зориулалтын машинаар засаж, оноожуулж дүгнэдэг бол монгол хэл бичгийн шалгалт суралцагчдын уншиж ойлгох чадвар, зөв бичгийн дүрэм, Монгол бичгээр унших чадвар, эх зохион найруулж бичих гэсэн үндсэн дөрвөн агуулгын хүрээнд мэдлэгийг нь шалгадаг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан Монгол хэл, бичгийн шалгалтад нийт 32533 шалгуулагч бүртгүүлснээс 30879 шалгуулагч хамрагдсан байна. Үүнээс шалгалтад 26017 шалгуулагч тэнцэж, 4 862 шалгуулагч босго оноондоо хүрэлгүй унажээ. Энэ нь нийт шалгуулагчдын 15 орчим хувь нь шалгалтдаа тэнцээгүй гэсэн үг ч БҮТ-ийн тайлбараар бол урьд өмнөх жилүүдийг бодвол сайжирсан үзүүлэлт гэнэ.
Түүнчлэн улсын хэмжээнд 36 хүүхэд 800 оноо авсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.159.179
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах203.98.76.176
хүүхдүүд их хуулаад байна гэсэн шүү түүнийг анхаараарай
Хариулах66.181.186.216
Ямар ч хэрэггүй олон хичээл ордогийн гай Гол гол хичээлүүдээ орох хэрэгтэй.дээр нь сургалтын хөтөлбөр гэж холион бантан.дуртай юмаа оруулна.дургүйгээ хасдагийн гай. Дээр нь гадаадын хөтөлбөрийг хуулбарладгийн гай
Хариулах124.158.126.50
чи эхлээд Монгол хүн болчоод дараа нь гол гол хичээлүүдээ үзээрэй
124.158.126.50
мэдээж казак хүүхдүүд
Хариулах