Технологид суурилсан хиймэл оюун ухааны шинэ эрин үед бид амьдарч байна. Үүнийг дагаад банкны салбарын хувьд ч мөн цахим шилжилтийг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч буй билээ.
ХААН Банк 2021 оноос салбар, тооцооны төвөөр олгодог зээлүүдээ онлайн буюу цахим хэлбэрт шилжүүлж эхэлснээр байгаль орчинд хувь нэмэр оруулахаас гадна нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлсээр байна.
Харилцагч онлайн зээл авснаар уламжлалт зээл авахад шаардагдах банкны салбар, тооцооны төв рүү ирэх, зээлийн материал бүрдүүлэх, зээлийн судалгаа, шийдвэрийг хүлээх, гэрээ байгуулах зэрэгт цаг зарцуулах шаардлагагүй болсон юм. Үүнээс гадна хүссэн цагтаа, байгаа газраасаа зээл авдаг болсон нь олон боломжийг нээж өгч буй давуу талтай.
Одоогоор бид Khan Bank аппликэйшнээрээ нэвтрэн хормын дотор авах боломжтой найман төрлийн онлайн зээл санал болгож байна. Цаг хэмнэж, боломж нэмсэн энэ төрлийн зээлийн бүтээгдэхүүний тоо нэмэгдэж буй нь Тогтвортой хөгжилд манлайлж ажиллах банкны үнэт зүйлстэй нийцэж буй төдийгүй бодитоор хувь нэмрээ оруулж байгаад бид баяртай байна.
Khan Bank аппликэйшнээр хэзээ ч, хаанаас ч авах боломжтой зээлүүд:
Эрхэм харилцагч та Khan Bank аппликэйшнээрээ дамжуулан дээрх зээлийн хүсэлт, тооцоолол, гэрээ байгуулах бүх үйлдлийг зайнаас авч, өөрийн цаг заваа хэмнээрэй.
Мөн цаашид бид харилцагчдадаа малчны зээл, жижиг бизнесийн зээл, орон сууцны зээл болон кредит карт гэхчилэн олон төрлийн зээлийн үйлчилгээг бүрэн цахимжуулан хүргэхээр ажиллаж байна.
Цахим банкны аялал үргэлжилсээр...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.97
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ 36 САР БОЛГОЧИХ ХААН БАНК АА ТЭГВЭЛ ЯАЛТАЧГҮЙ ТЭРГҮҮЛЭГЧ ХААН БАНК БОЛНО.БУСАД БАНКУУД 24 САРААР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ОЛГООД БАЙНА. ХӨГШЧҮҮЛИЙН ТЭТГЭВРИЙН ЗЭНЛИЙГ 36 САР БОЛГО
Хариулах213.87.159.179
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.55.188.81
Мундаг хамт олонд баяр хүргье, үнэхээр гайхалтай гэртээ сууж байгаад л бүх юм Ок
Хариулах66.181.161.140
Тэтгэвэрийн зээлийгяаралттай сунгаж өгвөл бидний амьдральд их хэрэгтэй байна бусад банк 24 сараар өгч байна
Хариулах202.55.188.45
Тэтгэврийн зээлийг хугацааг сунгаад өгчихвөл бидний амьдралд их хэрэгтэй байна даа
Хариулах