-Нийслэлийн эрүүл мэндийн газрыг мэргэжлийн бус, түр хүн удирдаж байна-
“Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэж үг бий. Хүн өөрт хамаагүй ажилдаа сэтгэл гаргахгүй гэдэг санааг энэ хэлц үгээр илэрхийлдэг. Өдгөө төрийн албанд одоо энэ үг яг тохирч, яам, агентлагууд “Буцах эхнэр” буюу чадваргүй, мэдлэггүй, сэтгэлгүй дарга нараар дүүрчээ.
Тэдний нэг болох, эрүүл ахуйч мэргэжилтэй Д.Цэнд-Аюуш гэгч Нийслэлийн эрүүл мэндийн газрыг удирдаж байна. Тэрбээр өмнө нь Мэргэжлийн хяналтын газарт мөн л түр тодотголтой ажиллаж байсан нэгэн бөгөөд газар нь татан буугдахад НЭМГ-т даргын түр орлон гүйцэтгэгчээр ирсэн нэгэн аж.
Сүүлийн үед НЭМГ нь авлигын бөөн үүр уурхай, хэл ам таталж буй нь энэ хүнтэй шууд ба шууд бусаар холбоотой.
Тухайлбал, дүүргийн эмнэлгүүд нь сул ор хангалттай байхад үүдэнд нь дугаарлах өвдөж зовсон хүмүүст “Ор байхгүй” хэмээн хатуурхдаг байсан нь УИХ-ын ажлын хэсгийн шалгалтаар илэрч, бөөн асуудал дэгдсэн ч тухайн үед нь нам дараад өнгөрөөсөн байдаг.
НЭМГ гэдэг ямар чухал эрх мэдэлтэй, удирдлага нь сэтгэл, мэдлэг чадвар муутай бол иргэдэд ямар хүнд тусдгийн нэг жишээ энэ юм.
Товчхондоо ийм л их асуудалтай газар байсан учраас НЭМГ-ын даргаар мэргэжлийн бус хүн ирснийг иргэд нэг их анзаараагүй бололтой байдаг. Ажилтнууд нь ч нөхцөл байдлыг дотроо сэмхэн ярьж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлдэг гэцгээх. Тэгээд ч мэргэжлийн бус, “Түр орлон гүйцэтгэгч” гэсэн статустай байсан болохоор түр зуурын гэж хандсан ч тал байсан байх.
Гэтэл харамсалтай нь, мэргэжлийн бус хүн бол мэргэжлийн бус л байдаг гэдгийг Д.Цэнд-Аюуш дарга харуулж байна. Манайханд “Менежмент сайтай хүн бол ямар ч байгууллагыг удирдана” гэсэн ойлголт байдаг. Энэ нэг талаар үнэн ч Д.Цэнд-Аюуш даргад үнэхээр тохирохгүй. Тэрбээр ажлаа аваад хийсэн эхний ажил нь өрхийн эрүүл мэндийн төвийг хэн ажиллуулахыг шийддэг ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО-ны гишүүдийг шинэчлэх байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхолтой ажлыг барьж авах туйлын сонирхолтой. Харин мэргэжлийн ур чадвар шаардсан шийдвэрүүд дээр “Би эрүүл ахуйч хүн, тэгээд ч түр хүн” гэх мэтээр өөрөөсөө булзааруулдаг гэнэ.
Үнэхээр, мэдэхгүй, чадахгүй, удахгүй явах нь үнэн бол түүний хэлснийг ойлгож болно. Гэтэл наанаа тэгж ярих авч цаанаа МХЕГ-т хамт ажиллаж байсан холбоо сүлбээгээ ашиглаж, даргын суудалдаа жинхэлж үлдэхээр тохироо хийж яваа нь илчлэгдэж, хэвлэлээр бичигдэж байв.
Шадар сайд Д.Амарбаясгалан Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгахдаа “Нэг ч хүнийг ажилгүй болгохгүй” гэж амласан гэдэг. Улмаар тус газрын хүмүүсийг Яам, агентлагуудад хуваарилан ажилд оруулсан гэдэг бөгөөд үүнийг ойлгож болно.
Гэхдээ бүх дүүргийн эмнэлгийг шууд удирдлагаар хангадаг Нийслэлийн эрүүл мэндийн газар хэмээх том айлыг ердөө нэг эрүүл ахуйн байцаагчид хариуцуулж, өнөөх нь мэдэхгүй чадахгүйгээрээ түрий барьж ажиллаж байгаа нь хэр зохистой явдал вэ.
Шинэ төрлийн коронавирусийн омикрон хувилбарын дэгдэлт өндөр, цаашид нэмэгдэх хандлагатай байгааг ХӨСҮТ-өөс анхааруулсаар байгаа билээ.
Хоёр жилийн өмнө Энэтхэг улсад бүртгэгдэн АНУ, Европыг хамарсан өвчлөл үүсгэсэн энэ вирус нийслэлд тархаж байгаа нь түгшүүрийн харанга дэлдэх мэдээлэл мөн. Байдал ийм эгзэгтэй байхад эрүүл мэндийн салбараа түр тодотголтой, мэдэхгүй чадахгүйг урдаа барьсан хүнд даатгачихаад яаж сэтгэл амар байх вэ.
Цар тахлын хуулийн үйлчлэл дуусаж, төр “Түр” хүмүүсээсээ салж буй. Гэтэл энэ цэгцлэгээ, шүүрдэлт энд тэнд “Түр” нэрээр томилогддог Д.Цэнд-Аюуш даргыг тойроод байгаа нь юуных вэ. Гуйлгаар тавигдсан, “Буцах эхнэр” Д.Цэнд-Аюуш эрүүл мэндийн салбарыг чинь самраад дууслаа, Д.Сумъяабазар дарга аа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.162.39
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах66.181.180.23
Tanai site shan shaadg boljee neg hunees heden haltar tsaas avchaad zahialgaar shan shaah yumaa
Хариулах192.82.70.241
Unen bichjee ene huniig ywuulah heregtei
Хариулах66.181.186.221
Захиалгаар троллууд нь гоё шаахиймаа...
Хариулах