Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотноо албан томилолтоор ажиллаж буй билээ. Энэ хүрээнд Хан мөрний бүтээн байгуулалттай танилцан, туршлага судалж, Туул голын тохижилтод нэвтрүүлэх талаар Хан мөрний бизнесийн төвийн захирал Чү Юун Тэтэй уулзаж, Хан мөрний эрэг дагуух бүтээн байгуулалттай танилцлаа.
Тэрбээр “Дэлхийн томоохон хотууд гол дагасан бүтээн байгуулалтдаа анхаарч, өндөр ач холбогдол өгдөг. Манай Улаанбаатар хот ч мөн Туул голыг түшиглэсэн эдийн засгийн бүсийг бий болгох шаардлагатай. Хан мөрний бүтээн байгуулалтыг хийхдээ хувийн хэвшилтэйгээ хамтарч, хот нь санхүүгийн дэмжлэг үзүүлж, иргэдийн ая тухтай байдлыг хангасан байна. Хан мөрний жилийн урсгал зардалд 123 тэрбум вон төсөвлөдөг юм билээ. Бүтээн байгуулалтыг хийхдээ 139 тэрбум воны төсөвт өртгөөр ТЭЗҮ-ийг гаргаж, хотоос нь 42 тэрбум воныг санхүүжүүлж, үлдсэнийг хувийн хэвшил гаргажээ. Ингээд иргэдийн ая тухтай байдлыг хангасан, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, орчин үеийн шийдэлтэй байгууламжуудыг эрэг дагуу байгуулсан. Эхний 10 жил аж ахуйн нэгжүүдээс татвар, хураамж авалгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж, сүүлийн 20 жилд татвар авч, 30 жилийн хугацаанд концесс хэрэгжүүлсэн. Манайд мөн ийм бололцоо бий. Хууль, эрх зүйн орчин ч бүрдсэн. Гол нь санхүүгийн схемээ яаж гаргах вэ, санхүүгийн эх үүсвэрийг яаж зохион байгуулах вэ гэдэг асуудал бий. Үүнийг Засгийн газар, хотын түвшинд асуудлаа нэгтгэж, хувийн хэвшилтэйгээ хамтарч, гаднын хөрөнгө оруулалтыг татах схем байна. Бид санхүүгийн эх үүсвэр олохын тулд ажиллаж байгаа. Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай байдлыг хангахын тулд шийдэл, гарцуудыг заавал хийх ёстой. Энэ хүрээнд ажлууд төлөвлөн хийж байна” хэмээлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.141.114
энэ тэнэгийг одоо яах вэ зайлуулах уу
Хариулах213.87.162.39
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах