"Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий “Монгол Драй Милк” ХХК Хөгжлийн банкнаас “Монгол хуурай сүү” төсөлд зориулж нийт 14,9 сая ам.долларын санхүүжилтийг авсан байдаг.
Тодруулбал, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 ам.доллар, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 3,404,000 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 7,560,000 ам.долларын санхүүжилтийг тус тус авчээ.
Гэвч “Монгол драй милк” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй удаа дараагийн зөрчил үүсгэсэн тул Хөгжлийн банкнаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нийт зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр Улсын Ерөнхий прокурорын газарт хүсэлтийг хүргүүлсэн байдаг.
Улмаар Улсын ерөнхий прокурорын газраас 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нийт 17,8 сая ам.доллар буюу 47,7 тэрбум төгрөгийг “Монгол драй милк” ХХК-иас гаргуулахаар холбогдох нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Ингээд өнгөрсөн хугацаанд тус шүүх хурал 27 удаа товлогдсон ч дараах шалтгааны улмаас 17 удаа хойшилсон байгаа юм.
Тухайлбал:
Тиймээс Хөгжлийн банкнаас УЕПГ-тай хамтарч, хэргийн нэхэмжлэлийн шаардлагаа гурван удаа нэмэгдүүлж, өнгөрсөн оны 12 сарын 15-нд нийт 21,582,072.66 ам доллар буюу 74.0 тэрбум төгрөгийг нэхэмжилжээ.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк хамтран нэхэмжлэгчээр оролцохоор болсон байдаг. Тус хэргийн анхан шатны шүүх хурал 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, шүүхээс “Монгол драй милк” ХХК-иас 58.4 тэрбум төгрөгийг гаргуулж, Хөгжлийн банканд олго хэмээн шийдвэрлэжээ. Хэрэв шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол барьцаанд буй ашигт малтмалын 2 тусгай зөвшөөрлөөс бусад барьцаа хөрөнгөөр хохиролд тооцож хураахаар шийдвэрлэсэн байгаа юм.
Харин Хөгжлийн банк уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг өнгөрөгч 4 сарын 26-ны өдөр товлосон ч хариуцагчийн зүгээс өмгөөлөгч, гуравдагч талаас төлөөлөгч “МУХБ-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан”-д оролцож байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргаснаар энэ сарын 12-ныг хүртэл хойшлуулаад байсан юм.
Ингээд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5 сарын 12-нд болж, шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хөгжлийн банк болон МУЕПГ-ын хамтарсан 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжилсэн дүнгээр буюу нийт 21,582,072.66 ам доллартай тэнцэх 74.0 тэрбум төгрөгийг “Монгол драй милк” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэлээ.
“Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төсөл нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй, төслийн болон компанийн үйл ажиллагааны орлого бодит баримтаар баталгааждаггүй зэрэг асар их зөрчил, факт яригдсаар өнөөдрийг хүрээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.188
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах