-БЗС-гийн зээлдэгчдийн зээлийг салбарын сайд нар хууль зөрчин чөлөөлдөг байжээ-
АТГ-аас Боловсролын зээлийн сан болон нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллээр доорх ноцтой баритуудыг дэлгэв.
Үүнд:
-Гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгаан тухай хуульд нийцүүлж чөлөөлөх ёстой байдаг ч хэрэгжүүлээгүй.
-Зээлдэгчдийг зээлээс чөлөөлөх асуудлыг УИХ-аас тогтоол гаргаж шийдэх хуулийг 2011 онд баталсан ч салбарын сайд дур мэдэн тушаал гаргаж чөлөөлдөг байсан.
Өөрөөр хэлбэл, 2011 оноос хойших Боловсролын зээлийн сангаас Сайдын тушаалаар буюу хууль зөрчиж чөлөөлсөн бүх зээлийг шалгаж, эргүүлэн төлүүлэх үндэслэлтэй юм байна.
Түүнчлэн,
-Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн байхад зээлээс чөлөөлсөн,
-Захиалагч байгууллагадаа гэрээнд заасан хугацаагаар ажиллаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлсөн,
-Гадаадын их, дээд сургуульд зээлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг хувийн дансанд шилжүүлсэн,
АТГ-аас эдгээр зөрчлийг дахин гаргуулахгүй байхтай холбоотой зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гарсан зөрчлүүдийг Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.111
нөхөн төлөх нь гол биш заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй шүү Хулгай хийчихээд л баригдвал төлчихдөг баригдахгүй бол тэр чигтээ голордог байж болохгүй биздээ жирийн ардын хүүхдүүдийн боломжийг эрх мэдлээрээ далимдуулж ашиглаж хулгай хийчихээд д Халтар Доржханд шиг за мэдчихсэнүү тэгвэл төлчий гэж ч байх шиг арай л даварч байгаан бишүү хуулийн заалтууд багадаагүй хэдэн халтар төгрөг аваад л шоронгоос мулталдаг хууль шүүхийн байгууллагууддаа дорвитой арга хэмжээ аваачээ
Хариулах213.87.153.90
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах192.82.89.228
Улсын сангмйн Зээл нөхөн Төлүүл,
Хариулах