Цалин нэмэх сураг...

Х.Батсайхан
2023/05/26

Төгрөгийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор салбарын ҮЭХ-д цалин нэмэхийг шаардаж байгаа билээ. Тэгвэл энэ шаардлага биелэхэд ойртсон гэдэг мессежийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр өгөв. Тэрбээр e-mongolia 3.0 системийн нээлтийн үеэр хэлсэн үгдээ “Анх удаа төсвийг мөнгө дутсанаас биш, орлого давж биелснээс болж тодотгох нөхцөл бүрдсэн” гэж мэдэгдсэн юм.

Ерөнхий сайдын мэдэгдэлтэй зэрэгцээд орон нутагт томилолтоор ажиллаж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар мөн цалин хөлс нэмэгдүүлэх талаар тодорхой цаг хугацаатай мэдэгдэл хийсэн. Тэрбээр Төв аймгийн Жаргалант сумын иргэдтэй уулзах үедээ “Төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар долоодугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцоо судалгаа хийж байгаа” гэж мэдэгдсэн юм. Цалин хөлсний суурийг нэмэгдлүүлэх ажилд төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчид, бага цалинтай 60 мянга орчим ажилтнууд эхний ээлжинд хамрагдана гэдгийг ч тэрбээр тодотгосон.  

УИХ энэ долоо хоногт ҮХӨ хэлэлцэнэ. Хуулиараа ҮХӨ хэлэлцэх үед өөр асуудал орж ирэх боломжгүй. Харин ҮХӨ батлагдсаны дараагаар хэлэлцэх эхний асуудал нь Төсвийн тодотгол буюу цалин хөлсний суурь нэмэгдүүлэх байх бололтой. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.186
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах