ХААДСанг ЦӨЛМӨСӨН томчууд-I: Х.Баттулга, С.Эрдэнэ, Ш.Раднаасэд

С.Гандэлгэр
2023/05/26

Монгол Улсад хаана мөнгө, үнэгүй боломж байна тэнд төрийн өндөр албан тушаалтнууд, түүний хамаарал бүхий этгээдүүд хамдаг асуудал бий болжээ. Засгийн газар авлигатай тэмцэж, олон сангуудыг ил болгоод байна. 

Тэгвэл Монгол Улсын 25 сан дундаас хамгийн томд тооцогддог Хөдөө аж ахуйг дэмжих санд ч томоохон улс төрчид гараа дүрсэн мэдээллийг баримттай хүргэе.  

СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ


Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан улс төрчдийн хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ түүний хамаарал бүхий гэгддэг Дорнод гурил тэжээл компани байна. Тус компани нь ХААДС-аас 5,455,833,360 төгрөг зээлжээ.

Дарханы гурил тэжээл компанийн хувьд аль эртнээс элеватор "шахсан" асуудалтай холбогдож байсан юм. Тухайн үед Дархан гурил тэжээл компанийн элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр шинэчлэн засах тендерийг будилаантуулж, бусдад давуу байдал олгон их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутган С.Эрдэнийн охин Э.Содгэрэл болон ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудыг шалгаж байсан юм.

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн хамаарлын хувьд С.Эрдэнийн ээжийн дүү Л.Бадамцэцэгийн Молор констракшн компанийг хамтран үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигч нь байсан гэх мэдээлэл бий. Харин Молор констракшн компани нь Дархан гурил тэжээл ХК-ийн 150 мянган хувьцааг эзэмшиж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр "Дархан гурил тэжээл ХК-ийн 150 мянган ширхэг хувьцааг манай "Молор констракшн" ХК эзэмшиж байсан. Тухайн үед ААН-үүдийн хооронд зээл авах шаардлага гарч хэлэлцэл хийгдсэн. Тэр хэлэлцлийн дагуу 150 мянган ширхэг хувьцаагаа "Дархан гурил тэжээл" ХК-д шилжүүлэн өгч хувьцааны төлбөр болох хөрөнгийн авсан юм байна." гэж байжээ.

Дархан гурил тэжээл ХК-ийн мэдээлэл
Эх сурвалж: Unuudur.mn

Харин С.Эрдэнийн охин Э.Содгэрэл нь Дорнод гурил тэжээл ХК-н 152 мянган хувьцааг эзэмшиж байна. Харин Молор констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь С.Эрдэнийн хүү Э.Ганболор ажиллаж байгаа юм.  

Молор констракшн ХХК

С.Эрдэнэтэй хамааралтай Дархан гурил тэжээл ХК ХААДС-аас 5 тэрбум 455 сая төгрөгийн зээл авсан ч 12 жилийн хугацаанд зээлийнхээ хоёр тэрбумыг л төлжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн охины хувьцаа эзэмшдэг Дархан гурил тэжээл ХК Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2011 онд 5,455,833,360 төгрөгийн зээл авч байжээ. 

Нэг талаар зээл төлөгдөж байгаа мэт харагдах ч 12 жилийн турш татвар төлөгчдийн их хэмжээний мөнгийг царцаасан, "муу" зээл болж хувирсан байна. Зээлтэй холбоотой асуудал шүүхийн шатанд шилжсэн байгаа ч 2,4 тэрбумыг нь гаргуулах шүүхийн шийдвэр гарсан гэх мэдээлэл байгаа юм. 

Ингээд харвал УИХ-д гурван удаа сонгогдож, олон удаа төрийн өндөр алба хашиж байсан С.Эрдэнийн Дархан гурил тэжээл ХК-г Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авахад нөлөөлсөн байх магадлал өндөр юм.  

ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

Зээлдэгчдийн жагсаалтыг Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга удаалж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дүүгийн "Милл хаус" ХХК ХААДС-гаас 4,907,610 төгрөгийн зээл авчээ. 

“Милл хаус” ХХК-ийн тухайд ХАА-г дэмжих сангаас 4,9 тэрбум төгрөг зээлж авчээ. ЦХХХ-ны яамнаас нийтэд ил болгосон мэдээллээс харж болно. Х.Баттулгын дүүгийн "Милл хаус" ХХК 2022 онд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 4,907,610,790 төгрөгийн зээл авчээ. Харин өнөөдрийн байдлаар 3,921,113,362 төгрөгийн зээлээ эргэн төлөөгүй байна. 

Х.Баттулгын дүү Х.Баттуул болон эхнэр Н.Алтанцэцэгийн компани

Милл хаус ХХК-ийг 2007 онд байгуулагдсан компани. Анх Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү НИТХ-ын төлөөлөгч Х.Баттуулын Милл хаус ХХК-ийг байгуулж байсан гэдэг. Одоо тус компанийг Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн байдаг. 

Х.Баттулгын хамааралтай гэх Талх Чихэр ХК-ийн бүтээгдэхүүнийг Милл Хаус ХХК-ийн үйлдвэрлэсэн гурилаар үйлдвэрлэдэг. 

Түүнчлэн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Милл Хаус” компанийн эзэмшлийн 0308УНҮ улсын дугаартай, хар өнгийн “Toyota 4 Runner” маркийн автомашин сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор 1.8 тэрбум төгрөгийг бэлнээр авч явж байгаад хуулийн байгууллагад саатуулагдаж байв.

Мөн Милл Хаус компани Н.Алтанхуягийн ЗГ-ын үед/АН-ын ЗГ/ дөрвөн тэрбумын зээл авсан. Сонгон шалгаруулалтгүй үр тариа нийлүүлсэн зэрэг асуудалд холбогдсон байдаг. Ингээд харвал Милл Хаус компанийн зээл Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөлөөлсөн байх өндөр магадлалтай юм. 

ШАТАРБАЛЫН РАДНААСЭД

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хамгийн том зээлдэгчдийн нэг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хамаарал бүхий компани Арованна ХХК юм. Арованна ХХК нь ХААДС-гаас 4,551,165,500 төгрөгийг 2017 онд зээлсэн байна. Үүнээс хойш долоон жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байгаа нь нээлттэй мэдээллийн санд бүртгэгджээ. 

Энгийн ард нь зээлээ төлөхгүй удахад дансаа хаалгаж, хууль шүүхийн байгууллагад дуудагддаг бол улс төрд "ТОМ АРТАЙ" Арованна шиг компани хэдэн тэрбумын зээл авсан ч долоон жилийн хугацаанд нэг төгрөг буцааж төлөлгүй "гүрийжээ". 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Арованна ХХК-тай ямар холбоотой вэ ? 

Арованна ХХК-ийг Д.Ганзориг гэх хүн эзэмшдэг. Д.Ганзориг нь Ш.Раднаасэдийн үеэл дүү юм. 


Сануулахад 2018 онд ЖДҮХС-гийн асуудал дэгдэж байх үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ЖДҮХС-гийн асуудалд нэр холбогдож, дахин УИХ-д дэвших эсэх нь ч тодорхойгүй болж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн хамаарал бүхий таван компанидаа зээл авч өгөхийг оролдсон гэгддэг.  Тэдгээр компаниудаас нь “Гэрдсараа” ХХК-д 1.6 тэрбум, “Сэлши үүр “ХХК-д 1.6 тэрбум, “Дэлгэрбаян говь” ХХК нь 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. 

Харин дээрх ЖДҮХС-гаас зээлс авсан компаниуд нь бүгд Арованна компанийн захирал, эзэмшигч Д.Ганзоригтой холбоотой юм.

1. Гэрд сараа ХХК нь Д.Ганзоригийн төрсөн дүү Д.Болор-Эрдэнийн эзэмшдэг компани бөгөөд ЖДҮХС-гийн асуудал дэгдсэнээс хойш Д.Болор-Эрдэнийг компанийн бүртгэлээс хассан байдаг. 

2. Сэлши үүр ХХК нь Д.Ганзоригийн эхнэрийн дүү М.Нямхүүгийн эзэмшлийн компани бөгөөд мөн л ЖДҮХС-гийн асуудал дэгдэх үеэр бүртгэлээс нь хасагдсан байдаг.  


Ийнхүү нэгэн цагт ЖДҮХС-тай нэр холбогдож, дахин нэр дэвших эсэх нь хүртэл тодорхойгүй болоод байсан Ш.Раднаасэд ХААДС-г цөлмөсөн улс төрчдийн "Цээж"-ний хэдэн хүний нэг нь болж байна. 

Энэ мэт байдлаар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан төрийн зээл, тусламж, сангуудыг цөлмөсөөр байгаа нь Монгол Улсын хөгжилд ч, ард иргэдийн амьдралд ч "саад" болж байгааг үгүйсгэх аргагүй юм. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.66.87.78
    1 цагийн өмнө

    Энэ баттулгын шунал,гараа дүрээгүй хулгай алга оросууд зааж өгдөг юм байна

    Хариулах
  • 102.89.23.15
    22 цагийн өмнө

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMA IL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAI L.COM Whatsapp дугаар: +19099134258

    Хариулах
  • 202.9.46.132
    Өчигдөр

    Сонгуулийн шоу байна. МАН өөрийн зээлдэгч хулгайчдыг чандлан НУУЦЛАЖ байгаа шүүдээ.

    Хариулах
  • 213.87.136.186
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.177.129
    Өчигдөр

    Хн раднаасэд үүүүүү

    Хариулах
  • 91.165.180.125
    Өчигдөр

    3 khund gar bn daa undur khuchteliin A,B,C-( R-S-T).tognii faz kholbood ,guutsee.

    Хариулах