Дашбалбар сумын оюутнууд тэмцээнийг нь дэмжсэн Шинь Шинь ХХК-д талархал илэрхийлжээ

С.Гандэлгэр
2023/05/26

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн нутгийн иргэдэд хэрэгцээ, шаардлага бүхий тусламжуудыг үзүүлдэг. Тэгвэл Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шинь Шинь ХХК  Дорнод аймгийн Дашбалбар сумын оюутнуудад урлагийн наадмын зардлыг бүрэн шийдэж, тус сумын оюутны холбооноос талархал илэрхийлжээ. 

Талархлыг бүрэн эхээр оруулав.

Дашбалбар сумын оюутан залуучуудын холбооны Талархал

"Улаанбаатар хотоос зорин очиж Дорнод аймгийг хамарсан томоохон "Урлагийн наадам"-д сумаа төлөөлөн оролцоно гэдэг маш том нэр төр, хариуцлага үүрч, айдас сандрал ихтэй явсныг нуух юун.

Юуны өмнө залуус биднийг тэмцээнд оролцохоор анх багийн мэдүүлгээ өгөхөөс эхлээд тэмцээндээ оролцоод Улаанбаатар хотод буцаж ирэх хүртэл бүхий л урсгал зардлууд болох.

  • Өдөр бүрийн бэлтгэлийн заал түрээс
  • Мэндчилгээ, Язгуур урлаг, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, чөлөөт үзүүлбэр бүх номеруудын хувцас хэрэглэлийн түрээс, худалдан авалтууд
  • Багийн оролцооны цамц жигдрэлт
  • 2 өдөр байрлах байр гэх мэт зардлуудыг ивээн тэтгэсэн байгууллага бол Дашбалбар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Шинь Шинь ХХК билээ. 

Оролцох хүсэлтэй ч учраа олохгүй хэдэн залуус Албан хүсэлт, төсөв бариад, учир шалтгаанаа хэлж Шинь Шинь ХХК-ийн удирдлагуудтай уулзахад уриалгахан хүлээн авч, залуучуудын нийгмийн оролцоо, нэгдмэл байдал, соёлыг түгээн дэлгэрүүлэх идэвх зүтгэлд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Энэ цагаас л бид Шинь Шинь ХХК-ийн дэмжлэгээр ухрах эрхгүй урам авч, өдөр бүр шаргуу бэлтгэлийг хийн, тэмцээндээ бүхий л хичээл зүтгэлээ гарган оролцсон билээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон ажлуудыг зохион байгуулж, Дашбалбар сумын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байдаг 2022оны шилдэг татвар төлөгч Шинь Шинь ХХК-ийн удирдлагууд болон хамт олонд гүнээ талархаж байна" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна