Бүгд найрамдах турк улсад болсон газар хөдлөлтийн голомт руу Монголын улсаас 35 хүний бие бүрэлдэхүүнтэй аврах баг очиж шуурхай ажилласан.
Тэд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд тус улсад үүрэг гүйцэтгэсэн билээ. Харин сүүлийн өдрүүдэд цахим орчноор Турк улсад үүрэг гүйцэтгэсэн аврах багийн алба хаагчдын томилолтын мөнгийг олгоогүй гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар бид аврах ажиллагаанд явж үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдаас тодруулан асуухад "Бидний томилолтын мөнгө ороогүй байгаа. Хэзээ орохыг нь мэдэхгүй байна. Одоогоор томилолтын мөнгөний асуудлыг ярьсан хүн алга" хэмээн хэллээ.
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч гуравдугаар сард "Үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно" хэмээн мэдэгдээд байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.87.207
ХҮН БҮРТ 16 САЯ ТӨГРӨГ ОЛГОНО ГЭЭД ЗАРЛАСАН НЬ БУРУУ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ?
Хариулах