О.Сийлэгмаа: БЗС-ийн асуудлаар шүгэл үлээснээс хойш маш их дарамт ирж байгаа. АТГ-аас хамгаалалт хүсэж байна

Т.Отгонсувд
2023/05/30

БЗС-ийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т өгч байгаа талаар О.Сийлэгмаа мэдээлэл хийж байна. 

БЗС-ийн асуудлаар би чадах чинээгээрээ хэвлэл мэдээлэлд хандаж шүгэл үлээж байсан. Гэтэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нийгэмд миний талаар худал мэдээлэл тараасан тул би үргэлжлүүлж мэдээллүүдийг ил гаргасан. 

Тиймээс БЗС-ийн дарга Б.Гарди, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон үе үеийн сайд нарыг АТГ-т шалгуулахаар өгч байна. Би анхнаасаа баатар болох гэж шүгэл үлээгээгүй. 20 жил багшилж байгаа хүний хувьд энэ шударга бус үйлдлийг зогсоохоос өөр арга байгаагүй. 

БЗС-ийн асуудлаар ярьж эхэлснээс хойш маш их дарамт ирж байгаа. Мөн миний энэхүү ил болгож буй мэдээлэл миний аюулгүй байдалд заналхийлэл ирж магадгүй учир АТГ-аас хамгаалалт хүсэж байна.

Мэдээлэл устсан гэж байгаа. Мэдээлэл устах ямар ч боломж байхгүй. Л.Энх-Амгалан сайд хувийн амбиц хөөж худал мэдээлэл тарааж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.235
    2023/05/31

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах