Турк улсад үүрэг гүйцэтгэсэн аврах багийн алба хаагчдын томилолтын мөнгийг өнөөдрийг хүртэл олгоогүй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: "Алба хаагчид 11 хоног Турк улсад үүргээ гүйцэтгээд эх орондоо ирсэн. Засгийн газрын үүргийн дагуу тухайн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын томилолтын зардлыг гадаад томилолтын зардлаар шийдвэрлэх шийдвэр гарсан.
Эхнээсээ санхүүжилт нь шийдэгдээд олгогдоод явж байна. Ер нь нэг алба хаагчид гадаад томилолтын зардал 140 доллар буюу гурав үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний 420 доллароор тооцож олгодог.
Нийт 36 алба хаагчид 585 сая төгрөг олгоно. Нэг алба хаагчид 16,2 сая төгрөг олгоно. Санхүүжилтийн асуудлыг үе шаттайгаар шийдэж байгаа. Үлдсэн санхүүжилтийг ойрын хугацаанд шийдвэрлэж томилолтын асуудлыг бүрэн дуусгана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.157.235
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах