Төр болон хувийн хэвшлийн ААН, байгууллага, бизнес эрхлэгчид хоорондын үйл ажиллагааг өргөжүүллээ

2023/05/30

“Сүхбаатар аймаг-Хөгжилд хамтдаа” хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганд тухайн бүс нутагт хөрөнгө оруулах, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэх сонирхолтой аж ахуй нэгж байгууллага, иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцов.

Төр засгийн зүгээс болон орон нутгийн удирдлага хөрөнгө оруулалт, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн дэмжиж ажиллах бодлого баримталж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан нь аж ахуй нэгж байгууллага иргэдэд сонирхлыг ихээхэн татсан. Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах  төсөл хөтөлбөрийн талаар орон нутгийн удирдлагуудтай тусгайлан уулзах талаар ярилцаж ямар шинэ боломжууд гарч байгаа талаар санал солилцохоор болсон.

Мөн чуулганд оролцогч аж ахуйн нэгж байгууллагууд хамтран ямар шинэ төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж болох талаарх саналуудыг хоорондоо солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэв.

 Зөвхөн Сүхбаатар гэлтгүй зүүн бүс цаашлаад далайд гарах Бичигт боомтоор дамжуулан шинэ дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, шинэ төсөл хөтөлбөрийн ажлыг эхлүүлэх суурь нь энэхүү чуулга уулзалтаар амжилттай эхэллээ.

 

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.235
    2023/05/31

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах