-Ватикан Монгол дахь католик шашинтнуудын тоог дарж мэдээлсэн үү-
Бүх католик шаштнтнуудын тэргүүн, Ромын пап лам Франциск ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд Монголд айчлахаар болсныг Ватиканаас өнгөрсөн бямба гарагт албан ёсоор баталжээ. Хачирхалтай нь, баталгаажуулсан мэдээллийг өгсөн Жоржо Маренго Монгол Улс дахь католик шашинтнуудын тоог 1500 хэмээн хэтэрхий багаар хэлсэн нь анхаарал татлаа.
Жиоржо Маренго бол энэ жил 48 настай, Монгол дахь католик шашинтнуудын тэргүүн хамба бөгөөд Кардиналуудын зөвлөлд байдаг хамгийн залуу гишүүн юм байна.
Энэ хүн “Vatican news”-т өгсөн ярилцлагадаа Монгол дахь католик шашинтнуудын тоог 1500 гэж өгүүлжээ. Энэ бол маш их дарсан тоо байх магадлалтай.
Католик шашны мэдээллээр дагнадаг америк сэтгүүлч Майкл Дэвис 2018 онд буюу одоогоос таван жилийн өмнөх нийтлэлдээ “Анх номлол эхэлж байх 25 жилийн өмнө Монголд цөөхөн католик шашинтан байлаа. Одоо энэ тоо 2000-аас давжээ.
Монгол дахь католик шашинтны тоо өсч байгаа, гэхдээ алгуурхан. Улаанбаатарт байх сүмийн тоо ч ганц нэгээр тогтохгүй. Уламжлалт католик үндэстнүүдийн хувьд зарим газар сүм нь бараг хоосон байхад бидний бодож тооцоолоогүй зарим улс орнуудад католик шашинтны тоо өсөн нэмэгдэж байна.
Жишээ нь, Швед, Монгол, Алжир багтана” хэмээн бичиж байсан байна. Харин Христийн шашинтнуудыг оролцуулбал, лавтай хэдэн арван мянгаар тоологдох бөгөөд шашнаар нь ангилбал УИХ, Засгийн газарт ч төлөөллүүд нь сууж байгаа билээ.
Тэгэхээр, өнгөрсөн таван жилд Монгол дахь католик шашинтнуудын тоо буурсан, эс бол дарж мэдээлсэн хоёрын нэг болохоос гарцаагүй байгаа юм.
Ямартай ч нэг угшилтай, хоорондоо зөрчилддөггүй христ, католик урсгалын төлөөллийн тоо Пап ламыг айлчлах хэмжээнд аль хэдийнэ хүрснийг энэ айлчлал нотолж байгаа юм.
Эцэст нь өгүүлэхэд, Майкл Дэвис католик буюу христийн шашинд шилжих хамгийн өндөр магадлалтай улсаар Монгол, Алжир, Швед улсыг нэрлэж байсныг тэмдэглэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.90.49
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах66.181.161.192
Zailwal taarna
Хариулах103.26.195.246
Солонгосын гаж Христчидийн оруулж ирсэн урсгалыг Христийн шашин гэж үзвэл хар мянган итгэгчид бгаа ш дээ.
Хариулах150.129.143.178
маш зөв
Хариулах202.9.46.72
zail