АТГ-аас өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг танилцуулъя.
-Хилийн цэргийн ...-р ангийн удирдах албан тушаалтан “Б”, “Ч” нар бусдаас хахууль авсан гэх;
-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан тушаалтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх;
-Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн албан тушаалтан “Э” нь гомдол мэдээллийг шалгах үедээ хувьдаа мөнгө завшсан гэх;
-Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө ашигтай эдийн засгийн хууль бус давуу байдлыг олж авсан гэх;
-Зам, тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан “Э” нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
-“О” нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын албан тушаалтан “Г” нь албан тушаалын байдлаа ашиглаж нийт 36 удаагийн үйлдлээр хахууль авсан гэх.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.90.49
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах