Монголын бөхчүүд дэлхийн чансааг тэргүүлж байна

2023/06/07

Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ны чансааны энэ олгох 2023 оны гурав дахь цуврал тэмцээн өнгөрөгч долоо хоногт Кыргызстаны Бишкек хотод Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит болгон зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Монголын бөхчүүд 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальтай эх орондоо ирсэн. UWW-гаас тэмцээний дараа чансаа шинэчилэгдэв. Эрэгтэй бөхчүүдээс Бишкект 65 кг-д түрүүлсэн ОУХМ Төмөр-Очирын Тулга 3 байр урагшилж жиндээ 7 дугаар байрт оржээ. Эмэгтэй бөхчүүдээс 62 кг-д үзүүрлэсэн гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хамгийн том үсрэлтийг хийж 28-аас 19 байр руу дэвшив. Энэ жилийн “Ranking Series”-ийн хамгийн сүүлийн цуврал тэмцээнд долдугаар сарын 13-16-нд Унгарын нийслэл Будапештэд болно.

Бишкекийн тэмцээний дараа дэлхийн чансаанд Монголын бөхчүүд эхний 20 байрт хэн хэн бичигдэж байгааг хүргэе.

Эрэгтэйчүүдийн 57 кг: З.Занабазар 4 байр (5) - 38800 оноо
61 кг: Н.Наранхүү 4 байр (5) - 37400 оноо
65 кг: Т.Тулга 7 байр (10) - 37000 оноо
74 кг: О.Сүлдхүү 5 байр (6) - 35500 оноо
79 кг: А.Дөлгөөн 15 байр (15) - 15500 оноо
92 кг: Г.Ганхуяг 5 байр (6) - 33600 оноо
125 кг: М.Лхагвагэрэл 3 байр (2) - 52800 оноо
Эмэгтэйчүүдийн 50 кг: Д.Отгонжаргал 2 байр (2) - 45200 оноо
53 кг: Б.Хулан 3 байр (3) - 56520 оноо
- Б.Болортуяа 8 байр (13) - 26100 оноо
55 кг: Г.Отгонжаргал - 19 байр (17) - 8200 оноо
- Ч.Отгонтуяа - 20 байр (18) - 8000 оноо
57 кг: Э.Даваачимэг 9 байр (9) - 25000 оноо
59 кг: Б.Эрдэнэсувд 8 байр (7) - 23000 оноо
62 кг: П.Орхон 19 байр (28) - 14400 оноо
65 кг: Ө.Пүрэвсүрэн 11 байр (11) - 12300 оноо
68 кг: Э.Дэлгэрмаа 10 байр (14) - 28400 оноо
72 кг: Э.Даваанасан 9 байр (9) - 20000 оноо
76 кг: Г.Ариунжаргал 19 байр (19) - 13000 оноо
(Хаалтад өмнөх чансааг бичив)



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.24
    22 цагийн өмнө

    Орхон бол сэргээш допингийн бөх дээр нь хулгайн хэрэгт холбогдож Япон улсад цагдаагийн газар саатуулагдсан байсан гэсэн. Монголын нэртэй ахмад дасгалжуулагч Насантогтох гуай халаглан ярьж байхыг сонссон доо

    Хариулах
  • 213.87.154.242
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах