Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсаас эх авсан голууд үерлэж байна

2023/06/08

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр, өчигдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны өврийн Богд, Буянт, Хожуул, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Үенч, Бодонч, Согоог, Харбут, Увс нуурын савын Хархираа, Намир, Түргэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдсэн.

Мөн Хархираа, Харбут, Идэр, Үүр гол үерийн түвшинг 5-10 см, Хариг, Согоог гол үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус, тус үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.59
    2023/06/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах