Баянхошуу, Сэлбэ бүсийн 11 хорооны залуучуудын нийгэм эдийн засгийн төлөв байдлын талаарх ойлголтыг сайжруулах, залуучуудын утга учиртай оролцоог хангах орчныг нэмэгдүүлэх, хот төлөвлөлт загварчлал, бүтээн байгуулалт, засаглалд гэр хорооллын залуучуудыг утга учиртай оролцооны арга барилыг турших зорилготой “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх” төслийг 2022-2023 онд хэрэгжүүлээд дууслаа. Төсөлд хамрагдсан 6 багийн залуучууд хийсэн ажлынхаа үр дүнг Хүүхдийг Ивээх Сан, Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл, Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төлөөллүүдэд танилцуулав.
Энэ үеэр залуу манлайлагч, залуу элч нар өөрсдийн хэрэгжүүлсэн сургалтын төв, 3х3 сагсан бөмбөгийн талбай, гудамжны хаягжилт, аюулгүйн толь, хүүхэд залуучуудын номын сангийн төслийн талаар танилцуулсан юм. Энэ төслөөр залуучууд руу чиглэсэн хөтөлбөр, холбогдох хууль тогтоомж болон бодлого зорилтуудад дүн шинжилгээ хийх, улсын хэмжээнд, өнөөгийн ядуурлын нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээл болон жендерийн нөхцөл байдлын тойм судалгаа, “Баянхошуу” болон “Сэлбэ” бүсийн залуучуудыг хамруулсан “Залуу манлайлагч” болон “Залуу элч” хөтөлбөрөөр дамжуулан оролцогч залуусын техникийн болон зөөлөн ур чадварыг сайжруулж, оролцооны аргаар залууст тулгамдаж буй асуудлууд, тэдний хэрэгцээ шаардлагууд болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох, хот төлөвлөлт, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх залуусын оролцоотой бичил төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийсэн байна.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.121.188
Одооны залуус ийм ухаантай болчихсон шүү, амжилт хүсье
Хариулах202.126.89.21
Sanaachlaga shude. Sain bn.
Хариулах213.87.130.237
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах