Өнөөдөр Казахстан Улсын тамхины эсрэг тэмцэгч Ж.Садыкова, Украйн улсын Тамхигүй түншлэл Олон улсын байгууллагын захирал Л.Олифер нар Монгол Улсад ирж парламентийн сэтгүүлч нартай уулзах уулзалтын мэдээлэл тараасан. Энэхүү уулзалтыг ДЭМБ зохион байгуулж байгаа гэсэн боловч ДЭМБ-аас ямар нэгэн хүн төлөөлж ирсэнгүй. Харин тус уулзалтыг Фокус ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Туяа, ТУЗ-ийн гишүүн Ц.Энхбат нар гардан зохион байгуулсан юм.
Сэтгүүлчидтэй хийх уулзалтын үеэр Садыкова нь "электрон тамхины хор хөнөөлийн талаар голчлон тайлбарлаж, 13-15 насны хүүхэд нэг жилийн дотор үхдэг, амны салстаас авсан ДНК шинжилгээгээр электрон тамхи нь 2.6 дахин хортой харин янжуур тамхи 2.2 дахин хортой буюу арай бага. Тиймээс электорн тамхийг бүр мөсөн хориулна" гэх мэт агуулгатай зүйлс ярьсан нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс электрон тамхи илүү хортой гэдгийг баталсан, нотолсон судалгаа танилцуулахыг хүссэн ч төдийлөн тодорхой тайлбар өгөөгүйн дээр, "электорн тамхи бол янжуур тамхины дүү нь" гэхээс өөр дорвитой тайлбар хэлээгүй юм.
Энэ бүхнээс үзвэл Тамхины хяналтын тухай хууль УИХ дээр ид яригдаж байгаа энэ үед Казахстан Улсын тамхины эсрэг тэмцэгч Ж.Садыкова гэгч хатагтай ирж, Фокусс ТББ-тай нийлж, өөрсдийн ашиг сонирхлоо хуулинд тусгуулж, улс төрчид, сэгүүлчдэд нөлөөлөх орлодлого хийж байгаа нь нэгэнт тодорхой харагдаж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь тэд хэт нэг талыг барьсан мэдээллийг ухуулж, электрон тамхи нь янжуураас илүү хортой хэмээн ярьж байгаа нь анхаарал татах асуудал юм.
Мэдээлэл хүргэхэд Казахстан нь манай улсын янжуур тамхины гол нийлүүлэгч бөгөөд нийт импортын 60 орчим хувийг эзэлдэг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.144
Шал худлаа казак
Хариулах202.126.89.144
Bugd tamhinaas Garch 100 naslatsgaag.
Хариулах202.9.46.68
Мэдрэл пизда монголчууд өөрсдөө тамхиа хаяач.
Хариулах103.26.194.157
Харамсалтай.МУЗГ-т эмгэнэл илэрхийлий
Хариулах213.87.130.237
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах