Энгийн хэвшмэл байдлыг эвдсэн загвартай Минерва Годдис брэнд

2023/06/11

Байгуулагдаад 2 жил болж байгаа ч загвараараа ялгарч залуусын дунд цар хүрээгээ тэлж байгаа брэнд бол яахын аргагүй Минерва Годдис брэнд билээ.

Энэхүү брэнд нь дэлгэцийн уран бүтээлүүдэд өөрсдийн загвараар ялгарсан содон дүр төрхөөр нилээдгүй олон бүтээлүүд дээр ажилласан байна. Тэгвэл 6-р сарын 17-нд буюу 5 хоногийн дараа Улаанбаатар зочид буудлын их танхимд 20:00 цагаас "MINERVA GODDIS STREET FASHION SHOW 2023" нэртэй анхны бие даасан загварын шоугаа хийх гэж байгаагаа зарласан билээ. Тус шоунд GUYS хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва голлох моделиор оролцоно гэдгээ хэлсэн юм. Тухайн брэндийг зөвхөн 20-иод насны залуучуудад зориулсан брэнд гэж ойлгох нь элбэг байдаг. Тэгвэл энэхүү шоугаараа Минерва Годдис брэнд бүх насны сегментэд зориулсан гэдгээ харуулахыг зорижээ.

Шоуны гол уран бүтээлчдээр B.L.M.D амьд хөгжмийн хамтлаг, Дуучин Маралжингоо, Молтогчин, Saitama, Anuri гэх мэт залуу уран бүтээлчид оролцох юм. Тэд энэхүү шоугаа Монголд болдог загварын шоунуудаас өөрөөр сэтгэн, ирсэн зочид болгондоо өвөрмөц содон мэдрэмжийг мэдрүүлэхээр зориж байна. Мэдээж үдшийн хамгийн сэтгэл догдлом мөч бол загварын цуглуулга буюу коллекц юм. Цор ганц дахин давтагдашгүй өвөрмөц загваруудыг танилцуулна гэдэгт итгэлтэй байна. Мөн моделуудын алхалтын аяыг шоуны өнгө төрх, загварын онцлогт тохируулан шинээр зориулж хийлгэсэн гэдгээ дурьдсан юм.

Тус брэндийн ажилчид:
"Яагаад Монгол брэнд гадагшаа шинэ зүйл харуулан танигдаж болохгүй гэж, Монголдоо дэлхийн брэндээс дутахааргүй загварлаг, монгол үндэсний хэв шинжтэй орчин үеийн залуус руу чиглэсэн брэндтэй байна гэдэг бахархмаар биш гэж үү дээ! Бид ч бас залуу үе тэнгийхнээ дэмжиж, Монголдоо баялаг бүтээн, хувцас загварын салбараа улам хөгжүүлэхийг хүсдэг. "

Урлагийн салбар бол харагдах өнцгөөсөө хувцас загвартай нягт холбоотой байдаг учир энэ хэв шинжийн хослолыг цаг үеэсээ хоцролгүй харуулж байгаа нэг илэрхийлэл бол Минерва Годдис брэнд юм.

Бид маш олон байгууллагуудад ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагаар санал тавьсан ч биднийг дэмжиж нааштай хариу өгсөн байгууллага цөөхөн байсан. Монголд хийж бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй залуу үеэ дэмжье гэхээсээ илүү үгийг нь гүйцэт сонсдог байгууллага тун цөөн байсанд бага зэрэг харамсаж байна. Цаашид ч залуусаа дэмждэг байгууллагууд их болоосой гэж хүсэж байна. Биднийг дэмжиж байгаа ETV телевиз, Hooves shoes гутлын брэнд, AXE HAIR STUDIO үсчний салон болон мэдээллийн ивээн тэтгэгч байгууллагууддаа маш их талархаж байгаагаа илэрхийлье.

Манай тасалбарыг shoppy.mn-ээс захиалан аваарай. Загварын шоунд хүрэлцэн ирсэн эхний 50 хүнд коктейлтэй гэсэн шүү!



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.141
    2023/06/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.254.123.136
    2023/06/11

    amjiiilt

    Хариулах