Д.Тогтохсүрэн: УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотыг 30-с доошгүй байхыг дэмжинэ

Х.Есү
2023/06/12

МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Д.Тогтохсүрэн: Өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотголыг өргөн барьсан. Төсвийг дагаад гурван том асуудал яваа. Нэг нь 2023 оны төсөвт тодотгол хийж байгаа. Хоёрдахь нь 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орж байгаа. Гуравт төсөв дагаад долоон хууль хоёр тогтоолд өөрчлөлт орж байгаа. Үүнийг бүлэг хэлэлцээд энэ долоо хоногт багтааж  төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл дагасан хууль тогтоолын төслүүдийг энэ долоо хоногт багтааж дуусгая гэдэг шийдвэр гаргаж байгаа. 

Долдугаар сарын нэгнээс эхэлж хэрэгжих учир энэ долоо хоногтоо багтааж төсвийн тодотгол түүнийг дагасан асуудлыг бүрэн хэлэлцэж дуусгах нь зүйтэй гэж үзлээ. 

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Анхны хэлэлцүүлгээр нэг хүйсийн байх доод хэмжээ 40-оос доошгүй хувь байна гэсэн саналыг дэмжсэн. 

Өргөн барьсан хуулийн төсөлд квот 30 хувь гэж орсон. УИХ-ын эмэгтэй гишүүд 40 хувь байлгана гэдэг санал гаргасан ч Байнгын хорооны хуралдаанд дэмжлэг аваагүй. Энэ асуудлаар бүлэг хуралдаад эмэгтэйчүүдийн квот 30-аас доошгүй байна гэж анх өргөн барьсан төслөө дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Ер нь эмэгтэй гишүүдийн тоог үе шаттайгаар нэмэх нь зүйтэй гэж бүлэг үзэж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.39
    2023/06/13

    50 50

    Хариулах
  • 213.87.135.128
    2023/06/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах