УИХ Сонгуулийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ. Үүний өмнө Үндсэн хууль батлагдаж, УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн ч дийлэнх олонх нь эрэгтэйчүүдээс бүрддэг парламентыг авч үлдэх сонирхолтой хэсэг бүлэг байгаа бололтой.
Уг нь УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотын 40 хувь байхаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжсэн ч энэ долоо хоногт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгээс квотыг бууруулан 30 болгох санал гаргаж, дийлэнх олонх нь дэмжжээ.
Үүнийг санаачлан дэмжүүлсэн хүн бол Д.Тогтохсүрэн юм. Түүний хувьд анхнаасаа эмэгтэйчүүдийн нэр дэвшилтийн тоог нэмэхгүй байх санаатай байсан бөгөөд өнгөрөгч долоо хоногт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр эсрэг санал өгсөн юм. Эрх баригч намаас сонгогдсон эрэгтэй гишүүдийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүдийн квотыг дэмжихгүй байгааг ТББХ-ны хурал болон энэ даваа гарагт хуралдсан МАН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрээс харж болно.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар: 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар төсөлд тусгасныг Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс “40-өөс доошгүй” болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.
Дэмжээгүй гишүүд: С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд
Энэ мэт байдлаар дэвшилтэт үзэл санааг хойш татаж, жендэрийн мэдрэмжгүй үйлдэл хийж байгаа нь нөгөө л "Хуучин зууны үзэл санаа" нь бололтой.
Уг нь эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 40 хувьд хүргэж байгаа ч парламентын 40 хувийг бүрдүүлнэ гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин Д.Тогтохсүрэн болон эмэгтэй квотыг дэмжихгүй байгаа гишүүдийн хувьд нөгөө л эрэгтэйчүүдээс бүрдсэн жендэрийг тэгш бус байдлыг бэлэг тэмдэг болсон парламентыг л хүсч байгаа бололтой.
Нөгөө талаас харвал УИХ-аар хэлэлцэж дэмжсэн асуудлын дахин бүлгээрээ хуралдаж унагаахаар зэхэж байгаа нь УИХ-ын дээр МАН-ын бүлэг, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сандайлсан гэхэд хилсдэхгүй биз.
Нэгдсэн үндэсний байгууллагаас санаачилсан "Тогтвортой хөгжил 2030" хөтөлбөрт "жендэрийн тэгш байдлыг хангах" гэдэг зорилт багдсан байгаа. Жендэр гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн эрх, тэгш боломжийг ярих нь өрөөсгөл ойлголт хэдий ч улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, оролцох боломж, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал бол яах аргагүй жендерийг тэгш бус байдлын нэгэн жишээ.
1992 оноос хойш бүрэлдсэн парламент бүрд эрэгтэйчүүд үнэмлэхүй олон болон сонгогдож байсан нь үүний баталгаа.
Ижил гараанаас улс төрд оролцох бус үеийн үед эмэгтэйчүүдийн оролцоог хясан боогдуулж байгаа нь өөрөө жендэрийн хэвшмэл ойлголт юм. Түүнчлэн хүн амын 51 гаруй хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн сонгох эрхэнд ч халдаж байна гэж үзэж болох юм.
Руанда (Парламентын 80 гишүүний 49 нь эмэгтэй, хувь нь 61.3),
Куба (313/586, 53.4), Арабын нэгдсэн Эмират (20/40, 50.0%)
Никарагуа (44/91, 48,4%)
Шинэ Зеланд (58/120, 48.3%)
Мексик (241/500 48.2%)
Швед (164/349, 47.0%)-ийн шингэн дуутнууд илүү амжилтад хүрчээ.
Харин манай улсын хувьд, Парламентдаа 13 эмэгтэй төлөөлөгчтэй, нийт гишүүдийн 17.1 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг гэдэг үзүүлэлтээр сүүл хавьцаа /129 дүгээрт/ бичигдэж байна. Турк, БНАСАУ, Мадагаскар, Казахстан зэрэг улсууд бидэнтэй нэг шатанд бичигдэж байна.
Тогтвортой хөгжлийн зорилтууд бол Монгол Улсын хүлээсэн үүрэг, урдаа тавьсан зорилго, зорилт. Харин дэлхий нийтээрээ хүний эрхийг дээдэлж, жендэрийн тэгш байдлыг бий болгохын төлөө ажилласаар байхад Монгол Улс ухрах уу, урагшлах уу гэдэг сонголтоо хийх цаг үе ирээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.134.118
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах59.153.114.72
монгол африк биш. эдгээр гишүүд юм уншдаг алсын хараатай түшээд байна. яавч эм/тэй гишүүдийн тоог 10-с дээш яавч гаргаж болохгүй
Хариулах43.228.131.242
Квотыг 40 хувьд хүргэчихэд яг яах гээд байгаа юм бол доо? Эмэгтэйчүүд байхгүй гээд байх юм, хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа ш дээ, сонгогчдод сонголт үлдээхгүй гээд байгаа бас. Гэтэл зөндөө олон тойрогт эмэгтэйчүүд огт байдаггүй л байсан. Энэ нь харин ч сонгогчдын сонгох эрхийг хүндэлж байгаа хэрэг болно. Квотыг 40 хувьд хүргэснээр парламентын 25 орчим хувийг л эмэгтэйчүүд бүрдүүлнэ гэсэн тооцоо гарсан байсан. Эрчүүд мөнгөөр зодож, намыг санхүүжүүлэх хүмүүс цөөрнө гэхээс л айж байгаа байх.
Хариулах