-Эрх баригчид амлалтаасаа нэг, нэгээр буцаж байна-
УИХ Сонгуулийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ. Хуульд нэр дэвшигчдийн 40 хувиас доошгүй нь эмэгтэй байхаар тусгасан байсан бөгөөд энэ заалт мөн дэмжигдсэн юм. Гэтэл Парламентаас дэмжигдсэн эмэгтэйчүүдийн 40 хувийн квотыг МАН-ын бүлэг үгүйсгэж, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороон дээр унагаж орхив.
Хууль тогтоогчид үүний өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж, гишүүдийн тоог 126 болгож 50-иар нэмэгдүүлсэн бөгөөд үүнд хүн амын тоо, хөгжингүй улс орнуудын жишиг чухал үндэслэл болсон юм. Тодруулбал, Парламентын нэг гишүүн 25,000 орчим хүн амыг төлөөлдөг жишгийг баримталсан. Мөн Парламентад нийгмийг бүрдүүлж буй олон салбарын төлөөлөл орж ирэх боломжийг бүрдүүлнэ гэсэн үзэл санааг илэрхийлэн олон нийтийн багахаан дэмжлэгийг тордсон байдаг.
Эрх баригчдын дээрх амлалтаас "Ирэх парламентад эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид гэх мэт олон бүлгээс төлөөлөл орох юм байна" гэсэн төсөөлөл бий болж, хэл ам хийлгүй ҮХӨ батлагдсан. Гадаадад ажиллаж амьдардаг 200,000 хүн УИХ-д төлөөллөө оруулна, жагсаалтад бичнэ гэж хэвлэлийн хурал хийсэн нь үүнийг баталдаг.
Одоо хэлэлцэж буй Сонгуулийн тухай хууль нь хууль тогтоогчдын хувьд тэрхүү амлалтуудаа нарийвчилж хэрэгжүүлэх эхний боломж. Гэтэл ярьж хэлсэн нь үнэн эсэхийг харуулах хамгийн эхний шалгуур дээрээ бүдэрч, хүн амын 53 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг 30 хувьд барилаа.
2024 оны сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 40 хувьд хүргэхийг дэмжсэн Парламентын шийдвэрийг дараа нь эрх баригч МАН-ын бүлэг хуралдаад үгүйсгэж, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо баталгаажуулсан. УИХ-аар хэлэлцээд дэмжчихсэн шийдвэрийг үндсэндээ МАН гишүүдээ загнаж, дарамтлах байдлаар хүчингүй болгосон. Яагаад ингэж хардав гэвэл, ТББХ-ны эхний хуралд МАН-ын хоёр эмэгтэй гишүүн оролцоогүй. Тэр хоёр гишүүн ороод дэмжчихсэн л бол 40 хувийн квот дэмжигдчих байв.
УИХ-д нэр дэвших эмэгтэй гишүүдийн квот 30 хувь байж болно, 40 хувь ч байж болно. Хамгийн гол нь, УИХ-аас дэмжсэн, зарчмын шийдвэрийг нэг намын хэдхэн гишүүний үзэмжээр өөрчилж болдог юм байна гэдгийг харуулсан нь хамгийн эмгэнэлтэй байлаа.
УИХ бол хууль тогтоох байгууллага. МАН-ын бүлэг бол УИХ-д суудалтай намын бүлгүүдийн нэг нь.
Цаг хугацааг жаахан ухраагаад гүйлгэж харвал эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Амлалтаасаа нэг, нэгээр буцаж байна. Жижиг намуудад тавьсан босгоо өндөрлөлөө, эмэгтэйчүүдийн квотыг багасгалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.35
Эмэгтэйчүүд үр хүүхдүүдийнхээ алдагдаж буй ёс суртахуун хүйтэрч буй хүнлэг ёсыг байгалийн зохицолдоонд нь эхгшүүлж оруулж ард түмнээ эелдэг хүн хүндэтгэдэг болгоход гэртээ үлгэрлээд эрүүл хоолоор гэр бүлээ авч явдаг болсон нь дээрдээ, миссийн уралдаан хатан ээжүүдийн цугларалт загварын шоу гадуур их шүү дээ, С, удвал гуай шиг эю оюун гбай шиг чадалтай оюунлаг эмэгтэйчүүд УИХ д орсон ороогүй дэлхийд хүндлэгддэг, одоо Ундрал аАнужин хатан ээж ч гэх шиг ийм эмэгтэйчүүдийн төлөөлөл хэрэггүй дээ, Эмээ нь Эмүжин Ганёимэг 2 ын бичсэн бүрийг уншдаг, ховор бичих юм, сайхан ухаантай зоригтой үгийн сонголт сайтай ёс суртахуунтай эмэгтэйчүүд гэж боддог,МАН ын зөв, дараа сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг 20хувь болгоорой,
Хариулах172.58.164.202
Хатан ээж хорол авгай нар хэцүүдэхнээ
Хариулах