Б.Ганзориг: Л.Чинбат гарал үүслийн бичиггүй адуу оруулна гэхээр нь үгүй гэсэн чинь шууд л ална гээд хөөж эхэлсэн

2023/06/16

“Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой бичлэг цахим орчинд цацагдсан. Уг асуудалтай холбогдуулан Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга Б.Ганзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах мэдээллийг өгчээ.  

Б.Ганзориг:  "Л.Чинбат нь Дорнод болон Сүхбаатар аймгийн өвчний голомттой бүс нутгаас Цагааннуур сум руу 300-350 орчим адуу оруулахыг завдсан. Тэр адуунууд нь гарал үүслийн бичиг байхгүй. Манай суманд бэлчээрийн даац хэтэрчихсэн байхад адуу оруулах гэж оролдсон. Бид адуу оруулахгүй гэсэн хориглосон шийдвэр байгаа гэдэг тайлбарыг хэлэхэд хүчээр оруулах гэж байсан. Өчигдөр орой 8-9 цагийн үед Гацуурт компанийн ажилчид багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ганцэцэг гэх хүний биед халдсан. 

Сошиалаар цацагдсан бичлэг орох үеэр манай морьтой хоёр иргэнийг, нэг мотоциклтой иргэнийг машинаараа мөргөөд зугтаасан.  Одоогийн байдлаар оруулж ирсэн адуунуудыг гаргана гэсэн л байр суурьтай байна. Мөргүүлсэн хүний биеийн байдлыг хэлэх боломжгүй байна. Эмнэлэгт байгаа. 

Л.Чинбат захирлын хувьд ярилцсан зүйл огт байхгүй. Шууд л ална гээд сүрдүүлээд дайрсан" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна