“Гацууртын” гэх Л.Чинбат нутгийн малччдыг автомашин хөлөглөн элдэн хөөж, “Дайрч ална” гэж заналхийлсэн хэргийн дуулиан намжаагүй байна. Олон нийт ч зөвхөн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд анхаарлаа хандуулж, Л.Чинбатыг шүүмжлэн хэлэлцэж буй. Гэхдээ энэ хэргийг зөвхөн гэмт хэргийн талаас шийдэгдээд өнгөрвөл цаана нь бүр ч том асуудал хэвээрээ үлдчих гээд байна.
Өөрөөр хэлбэл, дахиад хэн нэгэн “Л.Чинбат” тодорч, нэг бол хүн алж, нөгөө бол хүнд алуулах нөхцөл шалтгаан хэвээр үлдэнэ. Харин “Гацууртын” Л.Чинбатыг тариаланч, нутгийн иргэдийг малчин гэж харж, зөрчлийн шалтгааныг тодруулаад хууль, эрхзүйн талаас зохицуулалт хийж чадвал сая чухам хэргийг шийдсэн гэж хэлж болох юм.
ЗАРЛАГДСАН БҮС НУТГААР баталгаажсан давуу эрх ӨШ ХОНЗОНГИЙН ШАЛТГААН болж байгаа юм биш биз
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны тавдугаар сард “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай” нэртэй нэгэн тогтоол гаргасан байдаг. Газар тариалан эрхлэхэд тохиромжтой, уламжлалтай бүс нутгуудыг уг тогтоолоор тодорхойлж, “Газар тариалангийн бүс” хэмээн дархалсан бөгөөд тэрхүү бүс нутагт газар тариаланг голчлон хөгжүүлж, бэлчээрийн мал аж ахуйг хориглох /Тогтоолын төсөлд “тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхэлж байгаа малчдын малыг бэлчээр, ус бүхий нутагт шилжүүлэх, мал сүргээ төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийж, бүх талын дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах” гэснээс өөрөөр бэлчээрийн мал аж ахуй гэсэн үг нэг ч байхгүй/ агуулгатай заалтууд орсон юм. Өөрөөр хэлбэл, “Газар тариалангийн бүс” гэж зарлагдсан бүс нутагт зөвхөн газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуй буюу фермерийн аж ахуй хөгжүүлнэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Харин хэрэгжилтийг хангах үүргийг холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэгдэж, ИТХ-д нь зөвлөжээ.
Энэ тогтоол гарснаас хойш таван жил өнгөрчээ. Уг нь санаагаар болдог бол маш хэрэгтэй, сайн бодож боловсруулсан, гарц гаргалгаа сайтай тогтоол. Харамсалтай нь, хэрэгжилт хангалтгүй байснаас “Монголын хууль гурав хоног” гэдгийг батлахаас хэтэрсэнгүй. Тэр бүү хэл малчин, тариаланчдын хооронд өс зангидах шалтгаан болж байж ч болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Хамгийн сүүлийн жишээ нь сая “Гацууртын” хэмээх Л.Чинбатын өдүүлсэн хэрэг.
Хоёр талын байр суурийг харвал, багийн Засаг дарга нь “Шинжилгээний бичиггүй адууг газар нутгаараа дамжуулж өнгөрүүлэхгүй” гэсэн зарчмын шийдвэр гаргасан байдал харагдах ч эннэ ажилдаа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчдыг татаж оролцуулсан, тэдгээр малчид “Гацуурт” компанийн тариалангийн талбайгаа тойруулж /мал орохоос хамгаалж/ ухсан нүхэнд малаа унагаж эрсдүүлсэн, хууль шүүхээр яваад асуудлаа шийдүүлж чадаагүй гомдол тээсэн хүмүүс байгаа нь харагдана. Яагаад гэвэл, тариалан хөгжүүлэх хүсэлдээ хэт автсан уу яасан, хууль тогтоогчид тариаланчдад тариалангийн газраа хамгаалах эрхийг нь бас дэндүү гэмээр туйлширсан байдалтай олгочихсон юм.
Иргэд нэг хэсэг л “Малчдын мал тариалангийн талбай руу орвол тухайн мал тариалангийн газрын эзний өмч болно” гэсэн утгатай заалтын талаар ярьж, мэтггэлцээгүй юу.
Тэгэхээр, Л.Чинбатын малчдад гаргадаг баалмад ааш авир яах аргагүй “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоол, түүнтэй холбоотой хууль журмуудтай холбоотой нь тодорхой байна. Малчдын тухайд ч хууль эрхзүйн орчноо ойлгохгүй, бэлчээрийн мал аж ахуй эрхэлсээр, улмаар эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь аймгийн удирдлагууд ажлаа муу хийж, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж чадаагүйн харгай гэж үзэх үндэстэй.
Тэгэхээр, Л.Чинбат хэмээх нэр алдартай хүний ачаар олон нийтийн анхааралд орж ирснийг ньв ашиглаад тогтоолынхоо хэрэгжилтийг хангах тал дээр анхаарах цаг болсон санагдана. Энд давтаж хэлэхэд, Л.Чинбат тариалангийн газраа шааагаар биш, мал унаж үхэхээр гүнзгий нүхээр хамгаалсан нь юу юм гэхээс, өөр асуудал огт үгүй. Монгол Улс газар тариалан, мал аж ахуй аль, аль нь хэрэгтэй. Хөгжүүлэх шаардлагатай. Газар тариалан, мал аж ахуй аль аль нь газар нутаг буюу тариалангийн талбай, бэлчээр нутаггүйгээр орших боломжгүй. Газар нутаг гэдэг өнцгөөс харвал энэ хоёр салбар нэг, нэгнээсээ маш их хамааралтай. Хамаарал ихтэй гэдэг нь зохицуулах асуудал ихтэй гэсэн үг. Хэрэгжилт дээрээ гацсанаас биш, Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоол юм.
Одоо харин нэг олны анхааралд орсон дээр нь хэрэгжитээ шуурхайлья. Бэлчээрийн мал аж ахуйг газар тариалангийн бүс нутгаас шахья. Эсвэл өөр шийдэл олж, нэг талд нь гаргая.
Эцэст нь, Засгийн газрын тогтоолоор баталгаажсан, газар тариалангийн бүс нутгуудыг танилцуулчихья. Тогтоолын хэрэгжилтээ яаравчлахгүй бол дараа, дараагийн “Л.Чинбат”-ууд тодрох нутгууд гээд ойлгочиход бараг болох байх.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГ
1.1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1, 2, 3 дугаар баг, Цагааннуур сумын 1, 2, 3 дугаар баг, Ерөө сумын 1, 2, 3 дугаар баг, Зүүнбүрэн сумын 1, 2, 3 дугаар баг, Мандал сумын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр баг, Орхон сумын 1, 2 дугаар баг, Сант сумын 1, 2 дугаар баг, Баянгол сумын 1, 2, 3 дугаар баг, Сайхан сумын 2, 3 дугаар баг, Жавхлант сумын 1, 2 дугаар баг, Түшиг сумын 1, 2 дугаар баг, Орхонтуул сумын 1, 2, 3 дугаар баг, Баруунбүрэн сумын 1, 2, 3 дугаар баг, Хушаат сумын 1, 2 дугаар баг, Шаамар сумын 1, 2, 3 дугаар баг, Хүдэр сумын 1, 2 дугаар баг;
1.2. Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Баянцогт, Баянчандмань, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Архуст сум, Эрдэнэсант сумын 1, 2, 3, 4 дүгээр баг, Заамар сумын 1 дүгээр баг;
1.3. Дархан-Уул аймгийн Орхон сум, Хонгор сумын 1, 2, 3 дугаар баг;
1.4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1, 2, 5 дугаар баг;
1.5. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5, 7, 8 дугаар баг, Жаргалтхаан сумын 3 дугаар баг, Мөрөн сумын 4, 5 дугаар баг, Өмнөдэлгэр сумын 2 , 3, 7 дугаар баг, Биндэр сумын 2, 4 дүгээр баг, Баян-Адрага сумын 1 дүгээр баг, Дадал сумын 1, 3 дугаар баг, Норовлин сумын 3 баг, Батноров сумын 4 дүгээр баг;
1.6. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5, 6, 7 дугаар баг;
1.7. Архангай аймгийн Цахир сумын 4 дүгээр баг, Хангай сумын 3 дугаар баг, Тариат сумын 1, 2, 5, 6, 7 дугаар баг, Чулуут сумын 4 дүгээр баг, Өндөр-Улаан сумын 2, 5 дугаар баг, Баянцэнгэл сумын 2, 3, 4 дүгээр баг, Ихтамир сумын 2, 5, 6 дугаар баг, Төвшрүүлэх сумын 2 дугаар баг, Булган сумын 4 дүгээр баг, Цэнхэр сумын 4, 5 дугаар баг, Хайрхан сумын 2, 3, 4 дүгээр баг, Цэцэрлэг сумын 1, 2, 3, 5 дугаар баг, Эрдэнэмандал сумын 1 дүгээр баг, Жаргалант сумын 4 дүгээр баг, Хашаат сумын 1, 2 дугаар баг, Өлзийт сумын 2, 3 дугаар баг, Өгийнуур сумын 1, 2, 5 дугаар баг, Хотонт сумын 2, 3, 4 дүгээр баг.
1.8. Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг, Зүүнтуруун баг, Давст сумын Хандгайт, Торхилог баг, Зүүнхангай сумын Даланбулаг, Жаргалант баг, Малчин сумын Баянмандал, Баянхайрхан баг, Өндөрхангай сумын Цалуу баг, Сагил сумын 1, 2, 3, 4, 5 дугаар баг, Тариалан сумын Хөхөө, Хархираа, Тарвагатай, Бургастай баг, Түргэн сумын 1, 2 дугаар баг, Тэс сумын Нурагт баг, Хяргас сумын Хангай баг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.150
Тариалангийн бүс нутаг гэж онцлон зарлаж тэндээс МАА г шахан гаргах шийдвэр хэр оновчтойг мэдэхгүй ч тариан талбайд мал тодорхой хугацаанд оруулахгүй байх арга зам бол бэлчээрийн хуваарь, түүнийг мөрдөх , мөрдүүлэх ажлыг шат, шатны засаг дарга нар хэрэгжүүлэх явдал гэж боддог. Монгол уламжлал бэлчээрийн ашиглалт дээр алдагдсан. 4 н улирлын бэлчээрт ургах ургамал нөхөн сэргэх байдал эрс ялгаатай.
Хариулах203.91.115.49
Ер нь хөдөө орон нтагт хөрөнгө оруулалт нэрээр ажиллаж байгаа нөхдүүд нутгийн иргэдийг дорд үзэж дээрэлхүү харьцдаг шүү дээ...Нэг л жишээ нь энэ...
Хариулах59.153.114.120
чинбат 58 настай юм байх. охин 40 настай гэнэ
Хариулах66.181.161.202
tarialanch hun maltai bolbol tarian dunduuraa malaa tuuna..gesen uguu eswel mal huitai bolj bolohgui gehiimuu
Хариулах