Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг хүргэж байна.
Маргааш буюу мягмар гарагаас эхлэн баасан гараг хүртэл 30 градус хүрч хална. Иймд иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Зуны халуун өдрүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй машинд үлдээхгүй байх, өндөр настан болон даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол ууж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг зөвлөж байна. Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Мөн шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах, наранд бага явах, нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх,гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргахгүй байх хэрэгтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна