МАК ХХК 30 жилийн ойгоороо Түргэний аманд цогцолбор барина

2023/06/20

“Монголын Алт” (МАК) ХХК нь гэр бүл, хүүхэд, залуусын амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг хангах болон спортын салбарыг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ХУД-ийн 14-р хороонд байрлах Түргэний амны 33.4 га талбайд ОУ-ын стандартад нийцсэн цогц бүтээн байгуулалт барихаар төлөвлөж байна.

Түргэний Амолон улсын жишигт нийцсэн цогцолбор нь гэр бүл төвтэй төлөвлөлттэй байх бөгөөд эрүүл, тохилог орчныг бүрдүүлэх ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалт байх юм.

Үүнд:

  • 320 хүүхдийн сургууль
  • 150 хүүхдийн цэцэрлэг
  • Багш сурагчдын дотуур байр
  • Цэцэрлэгт хүрээлэн
  • Үйлчилгээний төв
  • Спорт ордон
  • Задгай спорт талбай
  • Морин тойруулгын цогцолбор  
  • Кёрлингийн ордон зэрэг бүтээн байгуулалтууд багтана.

Энэхүү цогцолбор байгуулах газрыг Монголын Алт (МАК) ХХК нь өмчлөөгүй бөгөөд “Газрын тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр ашиглаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн  улсад төлөх татвар, хураамжаа цаг тухай бүрд нь төлж байгаа болно. Мөн энэхүү цогцолбор нь худалдан авах чадварт нийцүүлэн залуу гэр бүлийг дэмжсэн, иргэн бүрд нээлттэй, ээлтэй орчныг цогцлоох болно гэдгийг мэдэгдэж байна.

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.100
    2023/06/21

    ЗӨВ сайн бна. Буцааж өгч байх хэрэгтэй шүү та нар.

    Хариулах