59 настай эрэгтэйг гудамжинд явж байхад нь дээрэмджээ

2023/06/20

Оройн цагаар гудамжинд 59 настай эрэгтэйг дээрэмджээ

Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 19нд Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд “Үл таних хүмүүс манай аавыг дээрэмдсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж 59 настай, эрэгтэйг гудамжинд явж байхад нь 41 настай, эрэгтэй “А” гэгч нь бусадтай бүлэглэн гар утас болон гутлыг нь дээрэмдэж зугатсаныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн шөнө, оройн цагаар гэрэлтүүлэггүй, харанхуй гудамжаар ганцаараа зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.140
    2023/06/20

    76 нь эх орноо дээрэмдэж байхад аргагүй ш дээ

    Хариулах