Төрсний дараах сэтгэл гутралаас болж өлгийтэй хүүхдээ таксинд орхиж буусан гэж худал дуудлага өгчээ

2023/06/20

Төрсний дараах сэтгэл гутралаас болж өлгийтэй хүүхдээ таксинд орхиж буусан гэж худал дуудлага өгчээ.

Тодруулбал, Энэ сарын 17-нд  “Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксинд суугаад өлгийтэй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид  хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн үзлэгт хамруулан, түр хамгаалах байранд авсан байна.

Дуудлага өгсөн таксины жолооч гэх эмэгтэй нь нярай хүүхдийн ээж болох нь тогтоогджээ. Тухайн 25 настай, эмэгтэй төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэл зүйн гүнзгий хямралын улмаас худал дуудлага, мэдээлэл өгсөн болохыг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 108.18.248.81
    2023/06/21

    Hoorhii busgui hetuudsen bolood l iim jildee hiisen baih.

    Хариулах
  • 66.181.161.170
    2023/06/20

    bvvr iim boltol ni hvniig zovooj bh gjde aav ni geh hvn hayad l yvsan bhdaa

    Хариулах
    • 66.181.161.49
      2023/06/20

      Тийм байхда