ОБЕГ: Жоншны уурхайн гүнд гацсан хоёр ажилтны цогцсыг гарган цагдаагийн хэлтэст шилжүүлжээ

С.Гандэлгэр
2023/06/21

Үер: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өлгий багийн Өндөр-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 182 км, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км/-т 06.18-ны өдрийн 20:00 цагийн орчим усархаг бороо орсны улмаас ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй босоо ам руу урсаж орсон бөгөөд тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан 2 ажилтан гарч ирээгүй тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид, Уул уурхайн аврах анги, тус сумын Засаг даргын Тамгын газар, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид жоншны уурхайн 31 метрийн босоо, 30 метрийн хөндлөн урттай уурхайн гүнд ажиллаж байсан Ж /40 настай, эрэгтэй/, С /33 настай, эрэгтэй/ нарыг гаргахаар ажиллаж, уурхайн аманд хуримтлагдсан нийт 650 м3 усыг соруулж гаргасан. Уурхайн гүний 3 дугаар түвшний хэвтээ малталтын аманд үерийн усаар орсон шавар, чулууг цэвэрлэж, усыг шавхаж 31 дэх метрийн гүний 30 метрийн хөндлөн малталтын урд зүгт 30 дахь метрээс 06.20-ны өдрийн 11:10 цагт иргэн С, 11:40 цагт Ж нарын цогцсыг олж гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.147
    2023/06/22

    Бороо орж байх үеэр ажиллаж байсийму. Хөдөлмөрийн аюулгүй бөйдлыг ханган ажиллах ёстой номер 1 газар баймаар. Ер нь хүний амьд явах эрх, эрхээ хянуулж хамгаалуулах гэдэг ойлголт бол манайд үнэхээрийн хайнга юмаа. Юу ч гэж хэлэхэв дээ, цэнцэрэн минь

    Хариулах