БНСУ-д гадаадын 1.7 сая гаруй иргэн оршин суудаг. Олон үндэстний зоогийн газрууд элбэг бий. Солонгосчууд гадны улсын иргэдтэй гэрлэх явдал ч түгээмэл. Энэ бүх өгөгдөл нь гадны улсын иргэд оролцсон гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлдэг байна.
Хувиар авч үзвэл хүн амын 4 орчим хувийг гадаадын иргэд бүрдүүлдэг ажээ. Тэдний ихэнх нь Азийн хөгжил буурай орноос ирсэн хөлсний ажилчид байдаг. Солонгосчууд өөрсдөө 3D /Хүнд, бохир, аюултай/ ажил хийх дургүй, төрөлт бага учир гадаадаас ажиллах хүч авахаа ойрын хугацаанд л зогсоохгүй гэсэн таамгийг эдийн засагчид хэлдэг. Тэгвэл хөлсний ажил хийхээр ирсэн ажилчид гэмт хэрэг үйлдэх явдал олонтаа гардаг нь тус улсын хууль хэрэгжүүлэгч байгууллагын хувьд том асуудал үүсгэдэг байна.
2021 оны дөрөвдүгээр сараас долдугаар сард үйлдэгдсэн гэмт хэргийн стаитистик мэдээлэл /эх сурвалж koreatimes.co.kr/
Гадны иргэд жилд 30-40 мянган гэмт хэрэг үйлддэгийн ихэнхийг буюу 20-25 мянгыг нь БНХАУ-ын иргэд үйлддэг гэсэн судалгаа байдаг байна. БНХАУ-ын араас вьетнам, тайландчууд ордог ажээ. Монгол Улсын харкяат иргэд харин жилд 1000 орчим гэмт хэрэгт холбогддог гэсэн үзүүлэлттэйгээр 8-10 орчимд явдаг аж. Нийт гэмт хэргийн 40 гаруй хувийг хар тамхитай холбоотой гэмт хэрэг эзэлдэг тул монголчууд дээш гарч ирэх боломж ч үгүй ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна