Л.Ганбат: Зорилго тавиад зүтгэж чадсан хүүхэд бүхний өмнө маш том боломж нээгдэж байна

Х.Батсайхан
2023/06/23

Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр Боловсролын зээлийн сангийн зээлийн шалгаруулалтыг анх удаа зохион байгууллаа. Нээлттэй шалгаруулалтаар гадаадын шилдэг их сургуульд суралцах  сургалтын төлбөрийн зээлд хамрагдах эрхийг хамгийн өндөр оноо авсан 50 шалгуулагчид өгсөн юм.

Шалгаруулалт дууссаны дараа Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбатаас манай сэтгүүлч нэмэлт мэдээлэл авсан байна. Тэрбээр “Шалгаруулалт нээлттэй хүний оролцоогүй явагдаж байгаа. ЭЕШ зохион байгуулдаг ажиллагаа явсан гэсэн үг. Тэгэхээр хүний субъектив нөлөөлөл байхгүй болсноор хичээж суралцсан хэн бүхэнд Боловсролын зээлийн сангийн шалгаруулалтад оролцож, гадаадын их дээд сургуулиудад суралцан ирээдүйгээ нээх боломжтой болж байна” хэмээн хариулжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.88.226
    2023/06/24

    Эхний 50 д ихэнхдээ хувийн сургуулиудад суралцаж төгссөн хүүхдүүд орж байгаа байх даа. Нөгөө амьжиргааны төвшин доогуур өрхийн хүүхдүүд хэр ордог юм болдоо.

    Хариулах
  • 202.126.88.226
    2023/06/24

    Хариулах