Гэрээсээ дугуйтай гарсан зургаан настай хүүг эсэн мэнд олжээ.
Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн “Даваат” гэдэг газар энэ сарын 25-ны өдрийн 21:00 цагийн орчим зургаан настай хүүхэд гэрээсээ унадаг дугуйтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ар гэрийнхэн 6 настай Б -ийг энэ сарын 26-ны шөнө 01:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн шөнийн 03:05 цагт гэрээс нь урд зүгт 5 км-т “Элстэйн хөтөл” гэдэг газраас эсэн мэнд олжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.193.192
төөрцөн байсийн бх даа, бурхан минь яаж чоно нохойн хоол болчоогүймб
Хариулах