Бөхийн салбар хорооноос мэдэгдэл хийж, дараах мэдээллийг өглөө.
-Бөхчүүдийн ам авах байдлыг ил тод болгож, цахимд шилжүүлнэ. Хэрвээ бөхчүүд таван минутын дотор амжиж ам авахгүй бол хоёр байр ухарна.
-Бөхчүүд цол дуудуулахдаа нэг ивээн тэтгэгчээ зарлуулна. Наадмын бөхийн дэвжээ зар сурталчилгааны талбар биш, улсын баяр наадам цаг хугацаатай. Цол дуудуулахдаа нэг бөх нэг л ивээн тэтгэгчээ дуудуулахаар зохицуулна.
-Улсын арслан Э.Оюунболд сэргээш давтан хэрэглэсэн тул энэ жилийн наадмаар барилдахгүй.
-Зөвхөн Дархан аваргуудад бус бүх аварга цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлнэ.
-Монгол туургатны /Тува, Өвөрмонгол зэрэг/ бөхчүүд төрийн наадамд зодоглож болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.72.240.53
давааны найрааг хяна тагна
Хариулах202.72.240.53
зөв
Хариулах