Уржигдар орсон ширүүн аадар бороо, хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 тулгуур унаж, Булган, Эрдэнэт, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим сум цахилгаангүй болоод байгаа билээ. Тэгвэл гарсан гэмтлийг засварлаж, суурин газруудыг эрчим хүчинд холбох ажлыг салбар яамд, Цахилгаан түгээх сүлжээ компаниуд шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа аж. Сэргээн засварлах ажил ойрын үед дуусаж, сумд эрчим хүчинд холбогдоно гэж ЭХЯ мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна