Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Сайханы саравч” гэдэг газар Туул голд өчигдөр 17 настай хүүхэд осолдож нас баржээ.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Ч/17 настай, эрэгтэй/-ийн цогцсыг “Туул” голын уснаас өчигдөр 17:40 цагт гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн байна.
Мөн тухайн иргэнтэй цуг явж байсан Э /20 настай, эрэгтэй/ нь таталт өгч ухаан алдсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна