Улсын баяр наадмаар хурдан морьдын уралдааны үеэр морь шүдлэхтэй холбоотой маргаан үүсдэг. Тэгвэл энэ удаад морь шүдлэх үйл явцыг олон нийтийн сүлжээнд ууд дамжуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, ил тод, нээлттэй болгож, маргаан гарах боломжийг хаах юм байна.
Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг энэ талаар "Хурдан морины уралдааныг бид Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу зохион байгуулж байгаа.
Долдугаар сарын 10, 11, 12-нд зургаан насны морьд уралдах бол 13-нд эрлийз, жороо морьдын уралдааныг зохион байгуулна. Энэ жилийн уралдааны онцлог нь хурдан морь шүдлэх үйл явцыг камержуулж, олон нийтийн сүлжээгээр шууд цацахаар бэлдсэн. Долдугаар сарын 1-нээс Морины комиссын гишүүд, цэргийн 300 гаруй алба хаагч 40 гаруй машин техниктэй наадмын талбайд байрлан ажиллаж эхэлнэ. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзээд уралдааны замыг баяр наадам дөхүүлж байж засахаар төлөвлөж байна" гэж мэдэгдэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна