Пластик савлагаанаас татгалзах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг дэлхий нийтээрээ 14 жилийн өмнөөс тэмдэглэж эхэлжээ.
Дэлхий дахинаа нэг минут тутам нэг сая хуванцар сав, таван тэрбум пластик уут үйлдвэрлэгдэж байгаагийн тэн хагас нь нэг удаагийн зориулалттай бүтээгдэхүүн байдаг байна. Түүнчлэн далайн хог хаягдлын 80 хувь нь хуванцар хаягдал болсон ба гурван загас тутмын нэг нь хуванцрын агууламжтай болжээ.
Далайн хамгийн гүн цэг Марианы хонхорт очсон дөрөв дэх хүний хийсэн бичлэгт хуванцар хог хаягдал бууж үлдсэн нь бий. Дэлхий даяар жил бүр таван их наяд гялгар уут хэрэглэдэг.
Хуванцар савлагааны он дараалал
1950-1970-аад он хүртэл маш бага хэмжээний хуванцар үйлдвэрлэдэг байсан бөгөөд зохицуулах боломжтой байв.
1970-1990-ээд оны хооронд хуванцар хаягдал гурав дахин өсөж, зохицуулахад хүндрэлтэй болж иржээ.
2000-аад оны эхний 10 жилд бидний үйлдвэрлэсэн хуванцар хог хаягдлын хэмжээ өмнөх 40 жилийнхээс илүү өссөн байна.
Өнөөдөр бид жил бүр 400 сая тонн хуванцар хог хаягдал гаргаж байна.
Нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр Микронези, Бермуд, Палау тэргүүлдэг байна. Харин манай улс есдүгээрт эрэмбэлэгдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.242
Daavuun tor ECO
Хариулах