Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сургалт боллоо

Zuv.mn
2023/05/02

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”, Хүүхдийг ивээх сангийн “Охидыг хүчирхийлэл мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн дэмжлэгтэйгээр төлбөрийн чадваргүй гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх “Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалтыг 2023 оны 05 дугаар 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээ, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул, УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Золзаяа, өмгөөлөгч Р.Булгамаа, Хүүхдийг ивээх сангийн төслийн зохицуулагч Э.Жаргал, “Хөөрхөн зүрх” ТББ-ын сэтгэл зүйч Г.Түвшинжаргал нар удирдан явуулж байна. 

Сургалтад Хууль зүйн туслалцааны төвийн нийслэлийн 20, орон нутгийн 25 нийт 45 өмгөөлөгчид хамрагдаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна