Дархан аварга А.Сүхбат Төв аймгийнхаа 100 жилийн ойн баяр наадамд барилдахаар бэлтгэлээ эрчимтэй базааж байгаа тухай мэдээлэл гарсны дараа МҮБХ “Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зүүний магнайд дархан аварга Г.Өсөхбаяр босож барилдана” гэсэн тодруулга мэдээлэл өгсөн билээ.
Тэрхүү тодруулга тайлбартаа чухам яагаад Г.Өсөхбаяр зүүний магнайг тэргүүлэх болсны учрыг “А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр дархан аварга цолыг нэг өдөр авсан. Цол авахаас өмнөх амжилтыг тооцвол Г.Өсөхбаяр илүү байгаа” гэж тайлбарласан. Гэвч үнэндээ энэ тайлбар буруу юм.
Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр даян аваргад цол олгох үед тэд аль хэдийнэ зодог тайлсан байсан. Өөрөөр хэлбэл, тэдний өмнө нь гаргачихсан амжилтыг үнэлж өгсөн байдаг. Яг энэ агуулгаар нь авч үзвэл, дархан аварга цол хүртэх болзлоо А.Сүхбат түрүүлж биелүүлж, Г.Өсөхбаяр хойноос нь хөөх байдлаар явсан. А.Сүхбат амжилтаа гаргачихаад зодог тайлчихсан. Тиймээс ч А.Сүхбатад түрүүлж дархан аварга цолыг хүртээж, дараа нь Г.Өсөхбаярт цол тэмдгийг нь гардуулсан байдаг юм.
Монгол наадмын цолтнууд бүгд нэг өдөр цолоо хүртдэг ч цолны даваанд барилдаан болгон зэрэг өндөрлөх боломжгүй байдаг шиг Ерөнхийлөгч нэг өдөр цол олголоо ч үнэмлэхийг нь зэрэг бичих боломжгүй. Монгол наадамд бөхчүүд цолны болзол эхэлж биелүүлсэн нь буюу давааг түрүүлж давсан нь эхэнд эрэмбэлэгддэг хуультай. Тийм ч учраас Ерөнхийлөгч цолны үнэмлэх бичихдээ эхлээд А.Сүхбатынхыг, дараа нь Г.Өсөхбаярынхыг бичсэн. Үнэмлэх бичигдэж цол олгогдсоноос хойш харин хоёр аваргыг амжилтаар эрэмбэлэх боломжгүй. Энэ бол А.Сүхбат аварга зүүний магнай болохыг нотлох хангалттай үндэслэл. Гэвч МҮБХ өнөөдрийг хүртэл буруу шийдвэр гаргаж явж ирсэн төдийгүй тайлбараа ч буруу хийсээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.54
Сүхбат магнайлах нь мэдээж зөв ш дээ
Хариулах202.126.89.54
Өсөхбаяр яасан ичдэггүй хүн бэ
Хариулах64.119.18.170
Допингын загалмайлсан эцэг бол Сүхбат шүү. Монгол үндэсний бөхийн түүхэнд хамгын анх түүнээс л допинг илэрсэн гэх нотлох баримт нь бөхийн хобоо, допингын эсрэг үндэсний төвд бгаа
Хариулах64.119.16.194
Сүхбат ч яарав допингоор явсан л даа хэд ч зодог тайлчив тэгээд зодогоо өмсөөд л гарах юм ониг
Хариулах64.119.16.194
Энэ хоёр наадам болохоор л хэрүүл хийж наадамчин түмэнг залхаахаа болио нэгэнт ганц хоёрын даваанаас цайшгүй болсон юм чинь аль аль нь барилдахгүй байвал яасан юм хүмүүсийг бухимдуулаад л байх юм хүмүүс наадамаа үзэх гэж төв цэнгэлдэхэд ирсэн болохоос та хоёрын хэрүүлийг үзэх гэж ирээгүй шүү
Хариулах139.5.218.186
Төрийн наадмыг үймүүлж баяр наадмын хууль зөрчисөн хүнийг яадаг юм бол?! Цагдаа бэлэн байлгаарай!!!!!!!!
Хариулах139.5.216.239
сүх бат магнайлах нь зөв л дөө өсөхбаяр албан тушаалаа ашиглаж байна
Хариулах192.82.84.96
Одоо барилдаад түрүүлнэ гэж байхгүй байж Сүхбат маргаад чиг яадаг юм.
Хариулах202.126.89.180
Cvxbatiin stoliig n xyraax estoi baixaa doping xereglsen geed baidandaa deecen ved
Хариулах192.82.76.248
За ерөнхийлөгчийн цол олгосон дараалал ч яахав. Үндэслэл нэг их биш. А.Сүхбат аварга зодог тайлаад 4 жил болж байхад нөгөөх нь цолоо нэмсэн байдаг. Бат-Эрдэнэ аварга Баянаа аваргын өмнө зогсож цолоо дуудуулдаггүй байгаа шүү. Хэрвээ амжилт гэж яриад байгаа бол...
Хариулах66.181.185.89
Харин тэгээд яагаав
192.82.76.248
А.Сүхбат анх аварга цол авч байхад нөгөө 5 нь 2001 онд заан цолтой байлаа гэж. Тэгэхээр маараагүй зүүний магнайд...
Хариулах66.181.161.59
Өсөхийн өлөн джтуугийн комплекс Сүгбатаа ЖДҮ Хөгжлийн банк,ХАА сангуудаас авсан зээлээ төлөөчэээ ард түмний боломж хулгайлсан новшоо.Сүгбатаа чи барилдаа 2давахгүй байж тэгээч зодог тайлсан сэргээш допингийн анхдагч бузраар Монгол наадам дутахгүй
Хариулах