Монгол тамирчин Тайванийн сагсанбөмбөгийн супер лигийн драфтыг тэргүүлжээ

Х.Батсайхан
2023/07/19

Тайванийн сагсанбөмбөгийн Суперлигийн драфтыг монгол сагсанбөмбөгч залуу тэргүүлжээ. Тус лигийн “Чанхуа ББЛ” баг драфтын №1 эрхээрээ өнгөрсөн улиралд CTBC бизнесийн их сургуулийн багт гялалзтал тоглосон Эрдэнэцэцэгийн Сугарнямыг сонгосон байна. Э.Сугарням тус лигийн түүхэнд драфтыг тэргүүлсэн анхны гадаад тоглогч болон аж.

Э.Сугарнямын CTBC бизнесийн их сургуулийн баг өнгөрсөн жил Тайванийн их сургуулиудын хоёрдугаар лигт амжилттай тоглон мэргэжилтнүүдийн хараанд өртсөн юм байна. Энэ талаар мэдээлсэн Тайванийн сагсанбөмбөгийн Супер лигийг “Хагас мэргэжлийн” гэж тодорхойлсон байв.       



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна