Узбекистан улсын Ташкент хотноо өчигдөр өндөрлөсөн Азийн сурагчдын АШТ-нд оролцсон Монголын баг тамирчдаас долоо настай Идэрийн Цэлмэг хүү хос алтан медаль хүртжээ.
Тэмцээнд нийт 17 орны 320 гаруй өсвөрийн шатарчид охид, хөвгүүд тус бүр 6 насны ангилалд өрсөлдөж, оюун ухаанаа сорьсноос 20 тамирчин сойсон Монгол Улсын баг тамирчид найман алт, таван мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан байна.
Азийн сурагчдын АШТ-ээс медаль хүртсэн тамирчид
Түргэвчилсэн төрөл
Идэрийн Цэлмэг, алт 7 хүртэлх нас
Идэрийн Цэлмүүн, мөнгө 9 хүртэлх нас
Цэнгэлийн Амин-Эрдэнэ, алт 11 хүртэлх нас
Ганбатын Тэнгүүндалай, алт 13 хүртэлх нас
Хишигбатын Өлзийхишиг, алт 17 хүртэлх нас
Түргэн төрөл
Идэрийн Цэлмэг, алт 7 хүртэлх нас
Идэрийн Цэлмүүн, мөнгө 9 хүртэлх нас
Ганбатын Тэнгүүндалай, алт 13 хүртэлх нас
Төмөрчөдөрийн Түвшинтулга, мөнгө 11 хүртэлх нас
Стандарт төрөл
Идэрийн Цэлмүүн, алт 9 хүртэлх нас
Төмөрчөдөрийн Түвшинтулга, мөнгө 11 хүртэлх нас
Ганбатын Тэнгүүндалай, алт 13 хүртэлх нас
Хишигбатын Өлзийхишиг, мөнгө 17 хүртэлх нас
Гэрэл зургийн эх сурвалж: Fb-Mongolian chess federation
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.44
Shatar Togloj Analyz hiij Aldaagaa zasdag huuhduudde Ulam undur Amjiltiig husie.
Хариулах