ОУХМ С.Жамбалжамц "Tour of Huangshan" тэмцээнд II байрт шалгарлаа

Zuv.mn
2023/07/24

Монгол Улсын шигшээ, Малайзын "Теранггану" мэргэжлийн багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц энэ сарын 20-22-ны өдрүүдэд БНХАУ-д болсон "Tour of Huangshan" олон өдрийн уралдаанд амжилттай оролцож нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа. Манай тамирчин гурван өдөр уралдахдаа хоёр дахь өдрийн уралдаанд түрүүлснээр энэ амжилтад хүрсэн юм. 

Тэрбээр тэмцээний дэд байрт орсон төдийгүй "Азийн шилдэг дугуйчин" буюу Ази тивийн дугуйчдаас хамгийн өндөр амжилтыг гаргасан юм.  

Манай тамирчин ингэснээр UCI-ийн нийт 37 оноо авч, МДХолбоо UCI-ийн Олимпийн эрхийн онооны жагсаалтанд урьдийн адил 34-35-р байранд 1205 оноогоор нэг эрхээ тогтвортой хадгалсаар буй.

Бид 2023 оны 10 сарын 01 хүртэл эхний 45 улс дотор багтвал 1 эрх, эхний 30 улс дотор багтвал 2 эрх авах юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.